Америктай хэлэлцээр хийхэд хэзээ ч бэлэн байна

2019-05-23 15:35:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америктай хэлэлцээр хийхэд хэзээ ч бэлэн байна

ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 5-р сарын 21-нд БНХАУ-аас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цүй Тянькай АНУ-ын Фокс телевизийн сувгийн Брет Байерийн тусгай мэдээллийн буланд ярилцлага өгч Хятад, Америкийн худалдаа зэрэг асуудлаар хариулсан байна.

Хятад, Америкийн худалдааны хэлэлцээрийн асуудлаар Цүй Тянькай хэлэхдээ: Худалдааны сайн хэлэлцээр Хятад, Америк хоёр талын ашиг сонирхолтой нийцэж, харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай үндсэн дээр байгуулагдсан байх хэрэгтэй. Америкийн талтай хэлэлцээрээ үргэлжлүүлж, хэлэлцээр тохиролцоход Хятадын тал бэлтгэж байна. Хэлэлцээр хийхэд хэзээ ч бэлэн байна гэжээ.

Тэрээр: Өнгөрсөн нэг жилийн турших Хятад, Америкийн худалдааны зөвшилцлөөс Хятадын тал амлалтаа ямагт баримталж байгааг харж болно. Америкийн тал харин байн дахин хэлснээсээ буцаж, хоёр талын тохиролцсон анхны хэлэлцээрийг зөрчсөн гэжээ.

Америктай хэлэлцээр хийхэд хэзээ ч бэлэн байна

Худалдааны зөрөөний асуудлаар Цүй Тянькай хэлэхдээ: Худалдааны зөрөө нь зөвхөн тоон тоглоом биш, түүний ард бүтцийн чанартай асуудал бий. Ийм боловч Хятадын тал арга хэмжээ авч худалдааны тэнцвэргүй байгаа асуудлыг зохицуулж, АНУ-аас улам олон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад, мөн үүний төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.

Ярилцлага өгөх үеэр Цүй Тянькай мөн Хуавэй компанийн тухай заргыг үгүйсгэсэн байна. Хөтлөгч Брет Байер: Барууны орнууд Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг хэрэглэвэл тэд Хятадын талд чухал мэдээлэл өгсөн эрсдэлд орно гэж барууны эрдэмтэд үзэж байна гэхэд Цүй Тянькай: Эдгээр зарга ямар ч эш үндэсгүй, гэрч баримтгүй юм. Бусдыг тагнуулын ажиллагаа явуулж байна гэсэн тэдгээр хүмүүс өөрөө тагнуулын ажиллагаа явуулж байна гэжээ.

Цүй Тянькай: Хуавэй бол Хятадын энгийн л нэг хувийн хэвшлийн компани. Иймээс Хуавэйд чиглүүлсэн үйл ажиллагаа бүхэн улс төрийн санаатай юм. Эдгээр үйл ажиллагаа нь худалдаа, хөрөнгө оруулалтын хэвийн ажиллагаанд муугаар нөлөөлж, хүмүүсийг зах зээлд итгэл алдуулан, шударга, нээлттэй, өрсөлдөөнтэй, аж ахуйн нэгжийн эздийн үзэл санаа, мөн хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсийн тухай хүмүүсийн үзлийг сулруулах болно. Эдгээр үнэт зүйлсийн тухай үзлийг урьд ихэд дээдэлдэг байсан юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ