Гаалийн татвар нэмбэл бусдыг төдийгүй өөрийгөө ч хохирооно

2019-05-23 15:42:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гаалийн татвар нэмбэл бусдыг төдийгүй өөрийгөө ч хохирооно

Хятад, Америкийн худалдаа асар их зөрөөтэй учир Америк боловсруулах аж үйлдвэрийн хэдэн сая ажлын байраар хохирч байна гэсэн яриатай холбогдуулж 22-нд Хятадын худалдаа, макро эдийн засгийн судалгааны зарим байгууллагын эрдэмтэд: Хятад, Америкийн эдийн засаг, худалдаа харилцан ашигтай хамтдаа ашиг олдог юм. “Америк хохирол амсаж байна” гэсэн яриа үндэслэлгүй. Гаалийн татварыг нэмэх нь бусдыг төдийгүй өөрийгөө ч хохирооно гэжээ.

Гаалийн татвар нэмбэл бусдыг төдийгүй өөрийгөө ч хохирооно

Өнгөрсөн 40 жилд Хятад, Америкийн худалдааны хэмжээ 230 дахин нэмэгдсэн байна. Бээжингийн их сургуулийн Үндэсний хөгжлийн судалгааны газрын хүндэт захирал Линь Ифү мөн өдөр болсон NSD бодлогын яриа хэлцэлд хэлэхдээ: АНУ Хятад улсаас бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа нь АНУ Хятадыг харж үзэж буй хэрэг биш, Хятад, Америкийн худалдаа бол харилцан ашигтай хамтдаа ашиг олж байгаа явдал юм гэжээ.

Тэрээр: Америкийн Хятадаас худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн бол Америк өөрөө үйлдвэрлэдэггүй зүйлс юм. Гэвч Хятадаас импортлох нь хямд, чанар нь ч сайн байдаг. Жишээлбэл, хувцас, гутал зэргийг Америк өөрөө үйлдвэрлэж болно. Хэрэв өөрөө үйлдвэрлэвэл өөрийн өртөг нь өндөр, ард олон нь өндөр үнээр худалдан авах болно. Ийм нөхцөлд Хятадаас импортлох нь хямд мөртөө, чанартай болно. Энэ бол худалдааны үндсэн зарчим юм. Эдийн засгийн мэдлэгтэй хүн бүхэн үүнийг ойлгож байна гэжээ.

Үнэндээ АНУ, Америк, Хятадын худалдаанаас ихээхэн ашиг олдог. Америк, Хятадын худалдаа Америкийн гэр бүл бүхэнд жил бүр 850 доллар хэмнэж өгдөг. Энэ нь Америкийн гэр бүлийн жилийн орлогын 1.5 хувийг эзэлж байгааг Америк, Хятадын худалдааны нийгэмлэгийн судалгаанд харуулжээ. Америк Хятадын худалдаанд Америкийн зарим хүний хэлсэн шиг ганц Хятадын тал ашиг хүртэж Америкийн тал хохирч байгаа хэрэг биш юм.

Гаалийн татвар нэмбэл бусдыг төдийгүй өөрийгөө ч хохирооно

Хятад, Америк хоёр орны эдийн засгийн хөгжлийн үе шат өөр, дэлхий үнийн гинжин хэлхээст ч өөр байр суурьтай, үйлдвэрлэлийн гинжин хэлхээсээс үзвэл АНУ дээд урсгалд байж, аж үйлдвэрийн гинжин хэлхээсний ихэнх ашгийг хүртэж байна. Чинхуа их сургуулийн Хятад, Америкийн харилцааны судалгааны төвийн ахлах судлаач Жөү Шыжянь хэлэхдээ: Хятад, Америкийн худалдаанд ялгаа гарч байгаа нь хоёр орны аж үйлдвэрийн үндсэн нөхцөлөөс болсон юм гэжээ.

Хятад улс 120 гаруй улс орон, бүс нутгийн хамгийн том худалдааны түнш болсон. Хятад улс худалдааны ашгийг зориуд хөөцөлдөөгүй юм гэж Хятадын худалдааны яам ч олон удаа чухалчилсан юм.

Сүүлийн жилүүдэд Хятадын хэрэглээний нөөц нээгдэн, хэрэглээ шат ахихын хэрээр Хятадын дотоодын хэрэглэгчдийн шаардлага, бараа бүтээгдэхүүний импорт ч түргэн нэмэгдэж байна. Үүнээс гадна, Хятад улс гаалийн татвараа тасралтгүй бууруулж, импортоо идэвхтэй нэмэгдүүлсэн. Эдгээр нь АНУ зэрэг дэлхийн худалдааны бизнесменүүдэд хөгжлийн улам их боломж нээнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ