Цагт 600 километр хурдлах соронзон галт тэрэг үйлдвэрлэв

2019-05-23 16:58:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цагт 600 километр хурдлах соронзон галт тэрэг үйлдвэрлэв

Синьхуа агентлагйн мэдээ: 5-р сарын 23-нд, Хятадын Чиндао хотод цагт 600 километрын хурдтай туршилтын соронзон галт тэрэг үйлдвэрлэсэн нь Хятад улс энэ салбарт ихээхэн амжилт гаргасныг харуулж байна. Өндөр хурдны соронзон галт тэрэг агаарын болон өндөр хурдны төмөр замын зорчигч тээврийн хоорондох хоосон орон зайг нөхсөн, Хятадын өндөр хурдны зорчигч тээврийн сүлжээг сайжруулахад технологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

Цагт 600 километр хурдлах соронзон галт тэрэг үйлдвэрлэв

Тус төслийг удирдсан CRRC Сыфан компанийн дэд ерөнхий инженер Дин Саньсань, үндэсний зэрэглэлийн судалгааны чухал хөтөлбөрт цагт 600 километрын хурдтай соронзон тээврийн систем байгуулах тухай онцолж: Бие даасан өндөр хурдны соронзон тээврийн системийг зохион бүтээх зорилт тавьж, Хятадын тус салбар дахь үйлдвэрлийн чадавхыг сайжруулах зорилготой юм гэжээ. Тус төслийг 2016 оны 7-р сард эхлэн хэрэгжүүлж, НҮБ-ын болон бусад 30 гаруй аж ахуйн нэгж, их дээд сургууль, судалгааны байгууллага хамтран судалгааны ажилд оролцжээ.

Цагт 600 километр хурдлах соронзон галт тэрэг үйлдвэрлэв

Цагт 600 километр хурдлах соронзон галт тэрэг үйлдвэрлэв

Цагт 600 километр хурдлах соронзон галт тэрэг үйлдвэрлэв

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ