Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн ололт амжилтыг нийтэлжээ

Д.Хүчитбаатар 2019-05-25 16:44:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 15-наас 22-ны өдрүүдэд Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл Хятадын Бээжин хотноо зохиогдож, Азийн 47 орон болон бусад тивийн улс орнуудын засгийн газрын албан тушаалтан, соёл, боловсрол, кино урлаг, зөвлөх байгууллага, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын салбарын нийт 2000 гаруй төлөөлөгч оролцсон юм. Яриа хэлцлийн үеэр Азийн соёлын карнавал зэрэг Азийн соёлын долоо хоногийн баялаг агуулга бүхий арга хэмжээг зохион байгуулж, нийтлэг ойлголтын баримт бичиг нийтэлсэн бөгөөд яриа хэлцэлд оролцсон гадаад дотоодын байгууллага нэгжүүдхоёр талт болон олон талт санаачилга, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, том чухал төслийн ололт амжилт, судалгааны тайлан нийтэлсэн байна:

Нэг. “Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн 2019 оны Бээжингийн нийтлэг ойлголт”-ыг нийтлэв. Азийн орнуудынахмад үеийнхэнхамтран гэрэл цацрангуй соёл иргэншлийг бүтээсэн болохоор Азийн ард түмэн соёлын маш өндөр түвшний итгэлийг бий болгож, Азийн соёл иргэншлийн шинэ түүхийг бичих хэрэгтэй хэмээн хуралд оролцсон талууд санал нэгтэй үзлээ. Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл нь Азийн орнууд, тэрчлэн дэлхийн нийт улс орнууд соёлын талаар голч шударга яриа зөвшилцөл хийж, харилцан туршлагаа суралцан, хамтаар хөгжихөд цоо шинэ индэр болсон байна. Адил бус соёл иргэншил хоорондоо харилцан хүндэтгэж, багтаамжтай харьцан, харилцан туршлага солилцож, олон ургалч байдлаар эв нийцтэй зэрэгцэн орших ёстой. Ази тив болон олон улсын хамтын нийгэмлэг энэ удаагийн яриа хэлцлээр шинэ гараа болгож, улам өргөн хүрээнд соёлын улам гүнзгий яриа хэлцэл, солилцоо, хамтын ажиллагааг өрнүүлж, Азийн хувь заяаны хамтын цогц, тэрчлэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хүмүүнлэг, нийгэм, иргэдийн үзэл бодлын үндэс суурийг тавьж өгөх ёстой.

Хоёр. Олон талт, хоёр талт хамтын ажиллагааны санаачилга гаргалаа. Хятад улс Азийн бусад орнуудтай хамтран Азийн соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаа өрнүүлэн, Азийн орнуудын сонгодог уран бүтээлийг харилцан орчуулах төлөвлөгөө, Азийн кино уран бүтээлийн солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Азийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө зэргийг хэрэгжүүлнэ. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи нь холбогдох улс орнуудын зөвлөх байгууллагатай хамтран “Азийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай зөвлөх байгууллагуудын түншийн харилцаа” төлөвлөгөө боловсруулна. Хятадын Олон улсын хөгжлийн мэдлэгийн төв болон ЮНЕСКО хамтран “Тогтвортой хөгжлийн тухай залуу үеийнхний үзэл танилтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааны санаачилга” гаргаж, “соёлын багтаамжтай хөгжлийн тухай иргэдийн боловсролын бааз”-ыг байгуулна. Хятадын Гуанжүө хот нь тус хотод байрлаж байгаагадаадын консулын газруудтай хамтран Азийн амтат идээ ундааны баярын гол зочин орнуудын хамтарсан үйл ажиллагааны механизм ажиллуулж, “Азийн амтат идээ ундааны соёлын ажил төрлийн салбарыг хөгжүүлэх стратегийн холбоо” байгуулах санаачилгыг нийтэлнэ.

Гурав. Олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны бичиг баримтыг үзэглэв. Хятадын Боловсролын яамны харъя ЮНЕСКО-ийн Хятад дахь үндэсний хороо болон ЮНЕСКО “Торгоны замын залуу судлаачдыг дэмжих төлөвлөгөөний итгэлцлийн сангийн хэлэлцээр” байгуулав. Хятадын Радио телевизийн үндэсний газар болон Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо “Хятадын Радио телевизийн үндэсний газар болон Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны хамтын ажиллагааныерөнхий хэлэлцээр”, Хятадын Радио телевизийн үндэсний газар болон Сингапурын Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн газар “Хятадын Радио телевизийн үндэсний газар болон Сингапурын Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн газар хооронд телевиз, интернетийн ведио, аудио нэвтрүүлгийн хамтын ажиллагааны санамж бичиг”, Хятадын Радио телевизийн үндэсний газар болон Аргентин улсын Холбооны олон нийтийн хэвлэл мэдээллийн удирдлагын үндэсний газар “ Хятадын Радио телевизийн үндэсний газар болон Аргентин улсын Холбооны олон нийтийн хэвлэл мэдээллийн удирдлагын үндэсний газар хооронд кино, телевизийн нэвтрүүлэг солилцох хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулав. Түүнчлэн Хятадын НШУА нь холбогдох хамтран ажиллагч талуудтайгаа “Азийн соёл иргэншлийн солилцоо, туршлага солилцох тухай зөвлөх байгууллагын түншийн харилцаа” санамж бичигт гарын үсэг зурж, Чэндү хот нь “нэг бүс нэг зам” дагуух зүүн өмнөд Азийн орнуудын төрийн бус байгууллагуудын холбоо “Азийн амтат идээ ундааны соёлын нэгдсэн холбооны стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулав.

Дөрөв. Төслийн ололт амжилт болон судалгааны тайланг нийтлэв. Хятадын Олон улсын хэвлэлийн групп “Хятадын түлхүүр үг: Засаглалын тухай боть” олон хэлний хэвлэл, “Глобал засаглал дахь Ази тивийн үүрэгоролцооны тухай үнэлгээний тайлан” Хятад, Англи, “Азийн гол гол соёл иргэншил хоорондын харилцан ойлголцлын тухай судалгааны тайлан” зэргийг нийтлэв. Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас “Азийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны хөгжлийн тайлан”-г нийтлэв. Хятадын Радио телевизийн үндэсний газраас “Азийн интернетийн ведио, аудио нэвтрүүлгийн бодлогын яриа хэлцэл болон хамтын ажиллагааны ололт амжилтыг нийтлэх хурал”-ын дагалт арга хэмжээний ололт амжилтыг нийтлэв. Түүнчлэн гадаад дотоодын хамтран бүтээсэн уран бүтээлийн ололт амжилтыг нийтэлж, 20 гаруй баримтат кино, уран сайхны олон ангит кино, картон киног танилцуулсан байна. Хятадын НШУА-аас “Хөрш зэргэлдээ улс орнуудын хувь заяаны хамтын цогцын байгуулалт: Сорилт ба ирээдүй-Гадаад дотоодын хамтарсан судалгааны тайланАнгли хэлээр” ном, “Азийн соёлын харилцан туршлага зээлдэх болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалт” судалгааны тайлан зэргийг нийтлэв. Мөн Хятадын НШУА нь холбогдох улс орнуудын зөвлөх байгууллагуудтай хамтарсан олон талт нэгдсэн судалгааны анхны бүлэг төслүүдийг танилцуулсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ