Хотын хөгжлийн үлгэр жишээ болж байна

2019-05-28 15:14:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хотын хөгжлийн үлгэр жишээ болж байна

Ядуу шяниас улсын хүчирхэг 100 шянийн нэг болсон, цаасан бууны үйлдвэрлэлээрээ алдартай байснаас цахим мэдээлэл, био эм бэлдмэл, эрүүл хүнсний үйлдвэрийг иж бүрэн хөгжүүлж чадсан Хүннань мужийн Лю-Ян хот ядуурлаас ангижран чинээлэгжиж, баян хүчирхэг болжээ.

Хотын хөгжлийн үлгэр жишээ болж байна

Уулсын дунд байрласан шянийн зэрэглэлийн энэ хот “Лю-Ян гол” гэдэг дуугаараа нийтэд танигдсан юм. 1996 онд улсын 319 дүгээр авто замыг шинээр ашиглалтад оруулснаар Лю-Ян хотын эдийн засаг хурдтай хөгжиж эхэлжээ. 1993 онд, Лю-Ян хотын захиргаа Лю-Ян хот болон Хүнань мужийн төв Чанша хотыг холбосон улсын 319 дүгээр авто замыг засан байгуулж, ашиглалтад оруулах шийдвэр гаргасан юм. Энэ нь үнэндээ тухайн үед туйлын ядуу байсан Лю-Ян хотын хувьд асар хүнд үүрэг байжээ. Тус хотынхон 3 жил махран зүтгэж, 1996 онд улсын 319 дүгээр авто замыг ашиглалтад оруулсан байна.

Хотын хөгжлийн үлгэр жишээ болж байна

Лю-Ян хот 1985 онд ядуу шянийн жагсаалтад орсон боловч 1997 онд ядуурлаас ангижирсан юм. 2006 онд улсын хүчирхэг 100 шянийн дотроо 97-рт орж, 2018 онд улсын хүчирхэг 100 шянийн 13-рт жагсаж чаджээ. 1985 онд тус шянийн хүн нэг бүрийн дундаж орлого 408 юань байсан бол 2018 онд 30 мянга гаруй юаньд хүрчээ. Одоо тус хот I, II, III үйлдвэрийг иж бүрдүүлж, үндэсний зэрэглэлийн үр тариа, хүнс, гахайны олон төрлийн фирм, цахим мэдээлэл, био эм бэлдмэл, цаасан буу, галын наадмын хэрэгсэл, машин механикийн үйлдвэр, эрүүл хүнс, худалдаа, аялал жуулчлалын салбарыг зэрэг хөгжүүлж байна.

Их уншсан

холбоотой мэдээ