Бүс ба замын бүтээн байгуулалтыг дэмжинэ гэжээ

Далайнтуяа 2019-05-29 10:18:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 28-нд Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такехико Накао: Бүс ба зам санаачилга дэд бүтцээр холбогдохыг дэмжсэн, зүй ёсонд нийцсэн санаачилга юм. Хэрэв тохиромжтой төсөл байгаа бол Азийн хөгжлийн банк оролцоход бэлэн байна гэжээ.

Хятад дахь 3 өдрийн айлчлалын төгсөлд Бээжинд болсон хэвлэлийн бага хуралд Такехико Накао: Азийн хөгжлийн банкны дурдсан зарим санаачилга, Бүс ба зам санаачилгатай яв цав нийцэж байна. Хэрэв тохиромжтой төсөл байгаа бол талууд хамтран ажиллах боломжтой, төслүүдийн хоорондох хамтын ажиллагааг ч бэхжүүлэх болно гэжээ.

Хятадад айлчлах хугацаандаа Такехико Накао Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Сангийн яам, Экологи, байгаль орчны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Азийн хөгжлийн банк ба Хятад улсын хамтын ажиллагааны түншийн харилцааг ахиулах талаар зөвшилцөж, санамж бичигт гарын үзэг зурсан байна.

Филиппиний нийслэл Манилад төв байртай Азийн хөгжлийн банк 1996 онд байгуулагдсан, одоогоор 68 гишүүн оронтой, үүний 49 нь Ази Номхон далайн бүсийн улсууд юм.




Их уншсан

холбоотой мэдээ