Чүнчин хотын уулын сургуулийн өөрчлөлт

2019-05-29 17:35:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чүнчин хотын уулын сургуулийн өөрчлөлт

ХОУР-гийн мэдээ: Чүнчин хотын Кайжөү дүүргийн дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэн Байчуань суурины Пин-Ань сургууль уулан дунд байрладаг. Саяхан манай сэтгүүлчийн тус сургуульд хийсэн сурвалжлагыг хүргэе.

Чүнчин хотын уулын сургуулийн өөрчлөлт

Сургуулийн хүрээ өвс модоор дүүрэн, сургуулийн байрнаас хүүхдийн уран уншлагын дуу сонсогдоно. Тус сургууль 730 сурагч, 43 багш ажилтан, 28 хичээлийн танхимтай. Уран зураг, хөгжмийн хичээлийн танхим, номын сан, компьютер, туршилтын тасагтай, анги болгон зурагттай. Сургуулийн дүрэмт хувцастай сурагчид ангидаа хичээлээ давтаж, зарим нь спортын талбайд сагсан бөмбөг тоглож буй харагдана.

Чүнчин хотын уулын сургуулийн өөрчлөлт

Чүнчин хотын уулын сургуулийн өөрчлөлт

Чүнчин хотын уулын сургуулийн өөрчлөлт

Өдрийн хоолны үеэр сурагчид 2 юаниар олон төрлийн сонголттой хоол идчихнэ. Харин амьдрал тааруу айлын хүүхдүүд үнэгүй хооллоно. Өглөөний цайнд өндөг, мантуу, бууз, сүү, оройн хоолонд хоёр махнай, нэг махгүй хоол иддэг байна.

Чүнчин хотын уулын сургуулийн өөрчлөлт

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ