Бүс ба зам төсөл Германы эдийн засаг, худалдаанд өгөөжтэй байх болно

2019-05-30 15:14:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: 29-нд, Германы эдийн засгийн эрх бүхий судалгааны байгууллага болох эдийн засгийн судалгааны Ifo төв тайлан нийтэлж, Бүс ба зам санаачилга Германы эдийн засгийн чухал суурин Бавари мужийн аж ахуйн нэжгүүдэд борлуулалтын зах зээл, түүхий эдийн эх үүсвэрийг нээж өгч болно хэмээн тэмдэглэжээ. Тайланд, тус санаачилга Бавари муж болон Хятад улс хоорондын худалдааны хэмжээг 8 нэгжээр нэмэгдүүлж болно. Герман болон Европын улс төрчид шаардлагатай нөхцөл бүрдүүлж, Бавари муж болон Герман улс Бүс ба зам хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, эдийн засгийн салбартаа амжилт гаргахыг уриалж байна гэжээ.

Тайланд: Бүс ба зам санаачилга зам дагуу бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, юуны өмнө тээврийн өртгийг багасгаж байна. Тиймээс Бавари муж, Германь аж ахуйн нэгжүүд Бүс ба зам хамтын ажиллагаанд оролцон, ашиг хүртэж, Европ дэд бүтцийн дутуугаа нөхөж, зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж болно. Үүний зэрэгцээ тэнгисийн торгоны зам дагуу байрлах Газрын дундад тэнгисийн эрэг дагуу боомтыг төмөр замтай холбож хөгжүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлж өгөхийг Бавари муж, Герман, Европын улс төрчдөд уриалжээ.

Ингэснээр Европын аж ахуйн нэгжүүд Бүс ба зам дагуу орны хөгжлөөс ашиг хүртэж, өөрийн өрсөлдөх давуу байр сууриа хадгалж чадна хэмээн тайланд үзэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ