​Ши Жиньпин, Путин нарын уулзалтын түүхэн агшнууд

2019-06-04 15:20:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 5-нд, Ши Жиньпин Хятад улсын даргаар улиран сонгогдсоноос хойш ОХУ-д анх удаа төрийн айлчлал хийх гэж байна. Харин хүмүүс удалгүй болох Ши Жиньпин, Путин нарын уулзалтыг маш их анхаарч байна.

Ши Жиньпин "санаа зорилго нэгтэй", "сэтгэлээ ойлголцдог найз" зэрэг үгээр Путинтэй тогтоосон хувийн харилцаагаа дүрсэлсэн байдаг. Харин Путин Ши Жиньпинийг "сайн найз", "маш найдвартай түнш" гэсэн юм.

6 жилийн хугацаанд, Ши Жиньпин Путин нар 28 удаа уулзсан юм. Иймэрхүү байнгын нягт харилцаатай байдаг нь Хятад, Оросын харилцааны дээд түвшин, онцгой чанарыг харуулаад зогсохгүй тус тусын гадаад харилцаанд хоёр орны харилцаа тэргүүлэх байранд байгааг илэрхий харуулсан билээ.

Ши Жиньпин, Путин нарын уулзалтын түүхэн агшнууд

Олны анхаарлыг татсан хамгийн хамгийн

2013 оны 3-р сард, Ши Жиньпин Хятад улсын дарга болсны дараа, түүнтэй хамгийн түрүүнд Путин утсаар ярьж, Ши Жиньпин ч хамгийн түрүүнд ОХУ-д айлчилсан юм. Ши Жиньпин Хятад, Оросын харилцааг үнэлэхдээ: "Дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа төдийгүй их гүрний хамгийн сайн харилцаа мөн" гэжээ. Харин Путин энэ талаар үнэлэхдээ: "ОХУ-д хөгжиж дэвшсэн тогтвортой Хятад улс хэрэгтэй. Хятадад мөн хүчирхэг Орос орон хэрэгтэй" гэсэн юм.

Ши Жиньпин, Путин нарын уулзалтын түүхэн агшнууд

Саахалт айлын санаа нэг

Ши Жиньпин, Путин нарын нөхөрлөлийн олон үйл явдал Хятадын гадаад харилцааны хэвшлээс онцгой содон болсон юм. 2014 оны шинэ жилийн эхээр, Ши Жиньпин тусгайлан Сочид очиж, Өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцсон билээ. Хятад улсын төрийн тэргүүн хилийн чанадад болж буй олон улсын спортын томоохон тэмцээнд оролцох болсон нь үүнээс эхлэлтэй. Ши Жиньпин Путинтэй уулзахдаа: "Хөршид маань баяр наадам болж байгаа учраас би тусгайлан ирж, танд баяр хүргэж байна" гэсэн юм, хүмүүс үүнийг ихэд сайшаан дэмжсэн юм.

Ши Жиньпин, Путин нарын уулзалтын түүхэн агшнууд

Хятад, Орос, Монголын төрийн тэргүүн нарын уулзалт

2014 оны 9-р сарын 11-нд Душанбед Ши Жиньпин, В.Путин, тухайн үед Монгол улсын ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж нар Хятад, Орос, Монгол гурван орны төрийн тэргүүн нарын уулзалт хийсэн юм. Түүнээс хойш өнөөг хүртэл гурван орны төрийн тэргүүн нар 4 удаа 3 талт уулзалт хийжээ. Ши Жиньпин Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Хятад, Орос хоёр орон олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт стратегийн хамтын ажиллагааны нягт харилцаа холбоотой ажиллаж байна. Хоёр тал НҮБ, Их Хорь, Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг олон талт механизмын хүрээнд нягт хамтран ажиллаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны байгууллагыг хамтдаа санаачлан байгуулж, хөгжүүлэн, Төв Ази, Зүүн хойд Ази зэрэг эргэн тойрны бүсийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж байгаа хэмээн үнэлэн ярьсан байдаг.

Ши Жиньпин, Путин нарын уулзалтын түүхэн агшнууд

Улаан талбайд хүрэлцэн ирсэн хамгийн хүндтэй зочин

2015 оны 5-р сарын 9-нд, ОХУ-ын эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор, Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-Юань, В.Путин нар хамтдаа Улаан талбайн цэргийн парадын ёслолын арга хэмжээнд оролцсон юм. ОХУ-ын зүгээс олон улсын журмын дагуу, В.Путиний баруун гар тал буюу хамгийн хүндэтгэлтэй суудалд Ши Жиньпинийг суулгасан билээ. Мөн жил, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр, Ши Жиньпин Путинд бараа болж хамтдаа Тянь-Аньмэнь асар дээр алхаж гарсан юм. Хоёр орны төрийн тэргүүн дэлхийн II дайны ялалтын ойг тэмдэглэх арга хэмжээнд харилцан оролцсон нь хоёр тал дэлхийн II дайны ялалтын үр дүн, НҮБ-аар суурь болгосон дайны дараах олон улсын дэг журмыг хамтдаа хамгаалахаар зориг шийдсэнийг харууллаа гэж мэргэжилтнүүд үнэлж байлаа.

Ши Жиньпин, Путин нарын уулзалтын түүхэн агшнууд

Хятад, Орос, улс хоорондын харилцааны шинэ үлгэр жишээ

2016 онд, "БНХАУ, ОХУ-ын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 15 жилийн ой тохиож Бээжинд Ши Жиньпин, Путин нар уулзсан юм. Ши Жиньпин: Тус гэрээ хоёр орны эвсэлд нэгдэхгүй, сөргөлдөхгүй, гурав дахь талд чиглэхгүй гэсэн улс хоорондын шинэ харилцаа, найрамдлаа үе дамжин уламжлах үзэл баримтлалаа хуулиар баталгаажуулж, хоёр орны харилцааны ХХI зууны урт удаан хөгжилд найдвартай хуулийн баталгаа өгсөн хэмээн онцолсон юм.

Ши Жиньпин, Путин нарын уулзалтын түүхэн агшнууд

"Бүс ба зам" дээд хэмжээний чуулга уулзалтад уригдсан анхны гадаадын удирдагч

2017 оны 5-р сарын 14-нд, Ши Жиньпин Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудалд Хятадад ирж "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Путинтэй уулзжээ. Ши Жиньпин хэвлэлд хандан хэлэхдээ: Путин бол “Бүс ба зам” дээд чуулга уулзалтад оролцохыг урьсан хамгийн анхны гадаадын удирдагч юм гэжээ.

Ши Жиньпин, Путин нарын уулзалтын түүхэн агшнууд

Хятадын нэр хүндтэй медаль авсан гадаадын анхны удирдагч Путин

2018 оны 6-р сарын 8-нд АИХ-ын ордонд Ши Жиньпин дарга Хятадын нэр хүндтэй одон "Найрамдлын медаль”-ийг Путинд гардуулсан билээ. Путин: Ши Жиньпин даргатай хамт Орос, Хятадын хөгжлийн төлөө ажиллана гэж хэлсэн юм. 2017 оны 7-р сард, Путин Оросын үндэсний дээд шагнал "Сан-Андре" медалийг Ши Жиньпинд гардуулж байлаа.

Ши Жиньпин, Путин нарын уулзалтын түүхэн агшнууд

Найз, нэг сургуулийнхан

Чинхуа Их Сургууль бол дэлхийд нэрд гарсан Хятадын их сургууль бөгөөд Ши Жиньпиний төрөлх сургууль юм. 2019 оны 4-р сарын 26-нд Чинхуа Их Сургууль Путинд хүндэт доктор цол олгосныг түүний сайн найз Ши Жиньпин гэрчилсэн билээ. Хоёр сайн найз ийнхүү нэг сургуулийнхан болжээ.

Ши Жиньпин, Путин нарын уулзалтын түүхэн агшнууд

Төрсөн өдрийн баяраа хамт тэмдэглэсэн төрийн тэргүүнүүд

Бали аралд болсон АПЕК-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Путины 61 насны төрсөн өдөр тохиосон юм. Ши Жиньпин зориуд төрсөн өдрийн бялуу бэлтгэж баяр хүргэж байлаа. Путин энэ тухай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Би аль нэг гадаад орны удирдагчтай ийм харилцаатай байгаагүй. Харин Ши Жиньпин даргатай ийм дотнын харилцаатай юм.

"Бүтэн өдрийн ажлаа дуусгаад цагаан архи задалж, хиам хэрчин, Ши Жиньпин даргатай хамт төрсөн өдрөө тэмдэглэсэн дээ." гэжээ.

Ши Жиньпин, Путин нарын уулзалтын түүхэн агшнууд

Улс орны харилцаа ард иргэдийн нөхөрлөөс үүдэлтэй

2018 онд Путин Хятадад айлчлах үеэр Ши Жиньпин дарга Путинтай хамт хурдны галт тэргээр Тяньжин орж, Хятад, Оросын хүүхэд залуучуудын хоккейн нөхөрсөг тэмцээнийг үзсэн юм. Хоёр удирдагч бяцхан тамирчидтай мэндчилж байлаа. Яг тэр үед хоёр орны иргэдэд маш халуун дотно байлаа. Иймэрхүү байдал өнгөрсөн хэдэн жил хоёр орны төрийн тэргүүний дипломат харилцааны явцад байнга тохиолдож байсан юм. Москвад Ши Жиньпин Оросын ахмад дайчидтай элэгсэг дотно ярилцаж байлаа. Владивостокт хоёр орны төрийн тэргүүн Алс Дорнодын онцлогтой гудамжинд нутгийн өвөрмөц онцлогтой зоог барьж, ард иргэдтэй халуун дотно ярилцаж байсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ