Хятадын 5-р сарын 5-ны баяр тун удахгүй болно

2019-06-05 16:27:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын 5-р сарын 5-ны баяр тун удахгүй болно

Хятадын луут завины баяр тун удахгүй болно. Жил бүрийн билгийн тооллын 05 дугаар сарын 05-ны өдөр Хятадын луут завины баяр тохиодог юм.

Хятадын 5-р сарын 5-ны баяр тун удахгүй болно

Луут завины баяр гэж юу вэ?

Та навчинд боосон будаа идэж байсан уу? Жил бүрийн билгийн тооллын 05 дугаар сарын 05-ны өдөр олонх айлууд навчинд будаа боож иддэг ба зарим газарт луут завь уралдуулах үйл ажиллагаа зохиодог байна.

Үүнээс гадна олон газар өөр өөрийн гэсэн зан заншилтай. Жишээ нь зарим нутагт эртлэн босож ууланд авиран, нар гарахаас өмнө морин агь түүж, гэрийнхээ үүдэнд өлгөдөг. Умард нутгийн зарим газарт тахианы өндөг иддэг бол өмнөд нутгийн зарим газарт алтан хөхүүрт архи уудаг. Энэ бүхэн зун цаг ирэхээс өмнө өвчин эмгэгийг арилгаж, эрүүл саруул аз жаргалтай байхыг бэлэгшээдэг учиртай юм.

Хятадын 5-р сарын 5-ны баяр тун удахгүй болно

Луут завины баярын үүсэл

Яагаад луут завины баяраар навчинд боосон будаа идэж, луут завь уралдуулдгийг та мэдэх үү?

Уламжлалт ярианд луут завины баяр бол Хятадын эртний эх оронч яруу найрагч Чюй Юанийг дурсан санах өдөр юм. Чюй Юань нь байлдаант улсын үеийн Чү улсын том түшмэл байжээ. Тэрээр маш авьяаслаг нэгэн байж. Улс ардад ашигтай маш олон санал санаачилга дурдан гаргасан байдаг. Гэвч эдгээр санал санаачилга маш олон язгууртны ашиг сонирхлыг хохироох учир тэдний хатуу эсэргүүцэлд учирснаар Чюй Юань хил хязгаарт цөлөгджээ. Дараа нь Чюй Юаний Чү улс нь хөрш зэргэлдээ орондоо түрэмгийлэгджээ. Улсын нийслэл нь эзлэгдсэн тэр өдөр Чюй Юань сэтгэлийн гүнээсээ эмгэнэн шаналж, мөрөнд живж үхсэн байна. Чюй Юань мөрөнд живж үхсэний дараа Чү улсын ард иргэд ихээр гашуудан зовж, тэр даруй хэнгэрэг цангаа балбан, луут завиар сэлж, түүнийг аврахаар мордсон боловч амжилтгүй болж, Чюй Юань нас баржээ. Түүний бие цогцсыг загасны хоол болгохгүйн тулд хүмүүс навчинд будаа ороож, гол руу хаяж байсан гэлцдэг. Үүнээс хойш жил бүрийн билгийн тооллын 5 дугаар сарын 5-нд навчинд будаа боож идэн, луут завь уралдуулах заншилтай болсон гэдэг.

Хятадын 5-р сарын 5-ны баяр тун удахгүй болно

Луут завины баярыг Хятад улс 2009 онд ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний аман биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгүүлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ