Санкт-Петербургийн улсын их сургууль Ши Жиньпинд хүндэт доктор цол олгов

2019-06-07 09:47:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Санкт-Петербургийн улсын их сургууль Ши Жиньпинд хүндэт доктор цол олгов

Орон нутгийн цагаар 6-нд, БНХАУ-ынн дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хамт Санкт-Петербургийн улсын их сургуулийн хүндэт докторын цол олгох ёслолд оролцлоо.

Санкт-Петербургийн улсын их сургуулийн захирал Николай Кропачев Ши Жиньпин даргад хүндэт докторын диплом гардуулсан юм.

Энэ оны 4-р сард Чинхуа их сургууль ерөнхийлөгч Путинд хүндэд докторын цол олгож, Ши Жиньпин түүнтэй хамт цол олгох ёслолд оролцсон билээ. Чинхуа их сургууль, Санкт-Петербургийн улсын их сургууль бол Хятад, Оросын хамгийн нэр нөлөөтэй их сургууль бөгөөд Ши Жиньпин, Путин нарын төрөлх сургууль болох юм.

Санкт-Петербургийн улсын их сургууль Ши Жиньпинд хүндэт доктор цол олгов

6-ны ёслолд Ши Жиньпин хэлэхдээ: Хоёр сургууль тус тус нөгөө орныхоо төрийн тэргүүнд хүндэт докторын цол олгож байгаа нь хоёр талын боловсрол, хүмүүнлэгийн салбарт нягт солилцоотой байдгийн гэрч боллоо. Мөн Хятад, Оросын харилцаа өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Хоёр тал солилцоо хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, тус тусын уламжлалт шилдэг соёлоо уламжлан дамжуулж, хоёр орны тус тусын хөгжилд улам олон шилдэг боловсон хүчнээр хангахыг хүсэж байна гэжээ.

Санкт-Петербургийн улсын их сургууль 300 гаруй жилийн түүхтэй, олон алдартнууд төрөн гарсан юм. Жишээлбэл химийн элементийн үелэх системийг нээсэн Дмитрий Менделеев, дээд мэдрэлийн үйл ажиллагааны шинжлэх ухааныг үндэслэгч Иван Павлов зэрэг болно.

Их уншсан

холбоотой мэдээ