Ши Жиньпин тогтвортой хөгжлийг баримтлахыг чухалчилж, сайн сайхан ирээдүйгээ хамтаар байгуулахыг хүсэж байна

2019-06-08 11:10:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-нд ОХУ-д айлчилж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин Санкт-Петербургт болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXIII форумын бүгд хуралд оролцсон байна. Ши Жиньпин үг хэлж тэмдэглэхдээ, тогтвортой хөгжил бол өнөөгийн дэлхийн чанартай асуудлыг тайлах алтан түлхүүр байж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах харалт, үзэл баримтлалтай харилцан нэгдэж, хүн төрөлхтөн болон дэлхий нийтэд ач холбогдол үзүүлэх болно. Хятад улс үргэлжлэн бусад улс орнуудтай хамтаар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахаар чармайж, олон талт үзлийг санаачилж, дэлхийн засаглалыг төгөлдөржүүлж, дэлхий нийтийн үүрдийн энх тайвныг хамтаар хамгаалж, илүү сайн сайхан ирээдүйгээ хамтаар байгуулахыг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин тогтвортой хөгжлийг баримтлахыг чухалчилж, сайн сайхан ирээдүйгээ хамтаар байгуулахыг хүсэж байна

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXIII форум “тогтвортой хөгжлийн хөтөлбөр тогтооё” уриан дор болсон байна. Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, уг форумын уриа өнөөгийн олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар анхаарал хандуулж байгаа асуудалтай нийцэж, чухал бодит ач холбогдолтой юм.

Өнөөгийн дэлхий ертөнцөд зуун жилд тохиолдоогүй их өөрчлөлт болж байна. шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж байгаа орнууд түргэн хөгжиж, шинэ ээлжийн шинжлэх ухаан технологийн хувьсгал болон аж үйлдвэрийн өөрчлөлтөөс ширүүн өрсөлдөөн бий болж байна. дэлхийн засаглалын тогтолцоо олон улсын байдлын өөрчлөлтөд зохицохгүй болж байна. Өөрчлөлтийн өмнө хамтаар хүчээ нэгтгэн, хамтран ажиллаж, хамтаар хожих нь олон талын зөв сонголт мөн. Тогтвортой хөгжил нь талуудын хамгийн их ашиг сонирхлын холбоос бөгөөд хамтын ажиллагааны хамгийн сайн тал мөн гэжээ.

Ши Жиньпин: НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийг ахиулах, байгаль орчны хамгаалалт гурван том үүргийг тогтоож өгсөн нь дэлхийн хөгжлийн шинэ хэтийн төлөвийг гаргаж өгсөн юм. Дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон бөгөөд хариуцлагатай том гүрний хувьд Хятад улс тогтвортой хөгжлийн тухай амлалтаа баримталж тогтвортой хөгжлийн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж байна.

2013 онд бид “Бүс бас зам”-г хамтаар байгуулах санаачилга дэвшүүлсэн, Бүс ба замыг хамтаар байгуулах нь НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилт, зарчим, хэрэгжүүлэх арга замтай дээд хэмжээнд нэгдэлтэй болсон юм. Энэ оны 4-р сард “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт Бээжин хотод амжилттай зохиогдож, “Бүс бас зам”-ын хамтын ажиллагааны чансаатай хөгжлийг ахиулж, хамтаар зөвшилцөж, хамтаар байгуулж, хамтдаа ашиг хүртэх зарчмаар нээлттэй, ногоон, чигч шударга үзэл баримтлалыг мөрдөн, дээд түвшний, иргэдэд хүртээмжтэй, тогтвортой хөгжлөөр харалт болгож, дэлхий нийтээрээ дэд бүтцээр холбогдсон түншлэлийн харилцаа тогтоож, “Бүс ба зам”-г хамтаар байгуулахыг НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан, эдийн засаг, нийгэм, байгаль орчны харилцааг зохицуулж, ногоон, нүүрстөрөгчийн давхар ислийг бага ялгаруулдаг, тогтвортой хөгжлийн замыг сонгоно гэдэгт талууд санал нэгдсэн юм гэжээ.

Ши Жиньпин: тогтвортой хөгжил нь дэлхийн олон орны хамтын эрэл хүсэлтэй нийцэж, олон орны ард түмэн сайн сайхан амьдралын төлөө тэмүүлж байна, үүнийг хэн ч хориглож чадахгүй юм. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар амлалтаа үйл ажиллагаа болгож, цоо шинэ тогтвортой хөгжлийн замыг нээхэд Хятадын тал бэлэн байна.

Ши Жиньпин тогтвортой хөгжлийг баримтлахыг чухалчилж, сайн сайхан ирээдүйгээ хамтаар байгуулахыг хүсэж байна

Бид хамтаар зөвшилцөн хамтаар байгуулж, хамтдаа ашиг хүртэх зарчмыг баримталж, олон ургалч дэлхийн эдийн засгийг хамтаар бий болгох хэрэгтэй. Бид хүнээр төв болгож хүртээмжтэй, багтаамжтай, аз жаргалтай нийгмийг чармайн байгуулах хэрэгтэй. Бид ногоон хөгжлийг баримталж, хүн байгаль эв зохицонгуй оршин тогтносон сайн сайхан дэлхийг байгуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Хятад улс нээлттэй байдлаа улам өргөтгөж, зах зээлд орох зөвшөөрлийг улам чөлөөтэй болгон, зах зээлийн шударга өрсөлдөөний орчныг боловсронгуй болгож, олон оронтой хөгжлийн үр бүтээмжээ хуваалцан, сайн сайхан гэр орноо хамтаар цогцлоон байгуулах болно.

Хятад улс маш тодорхой байр сууриас эдийн засгийн интегралчлалын үйл явцыг ахиулж, олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн тэнцвэргүй, шударга бус байдлыг зохицуулахыг хичээж, эрх тэгш харилцан хүндэтгэсэн үндсэн дээр талуудтай худалдааны хамтын ажиллагаа өрнүүлж, хамтаар ашиг олохыг хичээнэ. Бид Бүс ба замыг хамтаар байгуулахыг НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй хамт хэрэгжүүлэн, үр ашиг олох болно. Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн санг дэмжиж, Хятад улс болон НҮБ-ын Энх тайван, хөгжлийн сан зэргийн үүргийг найдвартай биелүүлж, хөгжиж буй орнуудад улам олон боломж олгох болно. Хятад улс 5G технологи зэрэг технологийн ололт амжилтаа улс орнуудтай хуваалцан гол чухал өрсөлдөх хүчийг бий болгож, эдийн засгийн өсөлтийн арга барилыг өөрчлөх болно гэжээ.

Ши Жиньпин: Хятад улс олон оронтой ядуурлаас ангижруулах, нийгмийн халамж баталгаа зэрэг талаар солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, туршлагаа харилцан суралцаж, олон орны ард түмэнд нэн их хүртээмжтэй, аз жаргалтай, аюулгүйн баталгаа хангах болно. Үүний зэрэгцээ гадаадтай хамтран ажиллах явцдаа байгаль орчны хамгаалалт, экологийн соёлыг хөгжүүлэхийг чухалчлан, цаг уурын өөрчлөлт, биологийн олон ургалч байдлыг хамгаалах зэрэг тулгамдсан асуудлыг улс орнуудтай хамтаар зохицуулж, “Парисын хэлэлцээр” зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн чухал нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлэх болно гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ