​Хятадын санаачилга Европ, Азийн бүс нутгийн шинэ хөгжлийг удирдан дагуулж байна

2019-06-11 10:44:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийсэн айлчлалынхаа дараа тун удахгүй Төв Азид хийх айлчлалаа эхлүүлэх гэж байна. ШХАБ-ын дээд хэмжээний хурал, Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал бол айлчлалын гол хөтөлбөр юм. Тус хоёр хурлын нөлөө улам нэмэгдэж, мөн Хятад улсын Европ, Азийн олон ойр хөршийн олон талт индэрт анхаарал төвлөрөх тул Ши Жиньпин ямар ямар шинэ үзэл баримтлал дурдах нь олны анхаарлыг татаж байна. Ингээд, Хятад улсын даргын урьд нь хуралд оролцож байхдаа дурдсан гол гол санаачилгыг эргэн саная.

2013 онд Ши Жиньпин ШХАБ-ын дээд эхмжээний хурлын дээд хэмжээний уулзалтад анх удаагаа оролцов

2013 онд Ши Жиньпин ШХАБ-ын дээд эхмжээний хурлын дээд хэмжээний уулзалтад анх удаагаа оролцов

2013 онд: Хамтын ажиллагаа, бие даан хүчирхэгжихийг санаачлав.

2013 онд, Ши Жиньпин дарга анх удаа ШХАБ-ын дээд хэмжээний хуралд оролцов. Хятад улсын удирдагч тэр үед ШХАБ-ын хөгжлийн банк, Эрчим хүчний групп байгуулах, Худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчлах гэрээний асуудлаар зөвшилцөх зэрэг хамтын ажиллагааны олон бодит санаачилга гаргасан юм. Тэрээр, "Шанхайн үзэл санаа”-г хөгжүүлж, хамтын хөгжлийг ахиулахыг талуудад уриалсан билээ.

-Гишүүн орнуудын итгэлцлийг тасралтгүй нэмэгдүүлж, эрх тэгш, зөвшилцөл, харилцан ойлголцож, харилцан найр тавих үндэс суурийн дагуу харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, энх тайван ба хөгжлийн цаг үеийн урсгалд зохицох нь гишүүн орнуудын ард түмний эрх ашиг, хүсэлд нийцэх юм.

2018 онд Ши Жиньпин ШХАБ-ын дээд хэмжээний хурлын Чиндаогийн дээд хэмжээний уулзалтыг даргалав

2018 онд Ши Жиньпин ШХАБ-ын дээд хэмжээний хурлын Чиндаогийн дээд хэмжээний уулзалтыг даргалав

2014 онд: Хувь заяаны хамтын цогц, нийтлэг эрх ашгийн үзэл санааг бүрдүүлэхийг уриалав.

2014 он бол ШХАБ-ын хөгжлийн чухал үе байлаа. Ши Жиньпин, талууд хувь заяаны хамтын цогц, нийтлэг эрх ашгийн үзэл санааг бүрдүүлэн, ШХАБ-ын механизм улам боловсронгуй болох, хамтын ажиллагаа улам бүх талын, зохицуулалт улам урагштай, гадаадад улам илүү нээлттэй чиглэлээр хөгжихийг санаачлав.

-Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахыг үүрэг болгох

-Хамтын хөгжил дэвшлийг зорилт болгох

-Иргэдийн санаа сэтгэлийн холбоог ахиулахыг зорилго болгох

-Гадаад харилцаа, солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хөшүүрэг болгох

2015 он: “Шанхайн үзэл санаа”-г хүмүүсийн сэтгэлд хүргэв

Харилцан итгэлцэх, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцөх, соёлын олон янз байдлыг хүндэтгэх, хамтдаа хөгжихийг эрэлхийлэх “Шанхайн үзэл санаа” бол ШХАБ-ын хөгжлийн чухал зарчим юм. 2015 оны хурлын үеэр Ши Жиньпин "Шанхайн үзэл санаа”-г дэвшүүлсэн нь өнөөгийн дэлхийн олон улсын харилцааны чиглэл болсон бөгөөд бүс нутгийн хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл санаа болсон юм.

2018 оны 6-р сарын 10-нд, ШХАБ-ын дээд хэмжээний хурлын Чиндаогийн дээд хэмжээний уулзалт болов. Хурлын өмнөхөн Ши Жиньпин төлөөлөгчдийн хамт зураг авахуулав.

2018 оны 6-р сарын 10-нд, ШХАБ-ын дээд хэмжээний хурлын Чиндаогийн дээд хэмжээний уулзалт болов.
Хурлын өмнөхөн Ши Жиньпин төлөөлөгчдийн хамт зураг авахуулав.

-Бид үргэлжлэн “Шанхайн үзэл санаа”-гаар удирдлага болгож, ШХАБ-ын ямагт баримталсаар ирсэн олон улсын харилцааны хэм хэмжээний дагуу олон улсын шударга ёсыг хамгаалж, олон талт үзэл, нээлттэй үзлийг санаачилж, өөр хоорондын ашиг сонирхлыг хүндэтгэн, бусад орны дотоод хэрэгт оролцохгүй, санал зөрөлдөөн, маргаанаа энх тайвны аргаар зохицуулж, хөгжлийг хамтдаа амжилтад хүрэх үзэл баримтлалаар ахиулах болно.

2016 он: Цаг үеийн урсгалыг дагаж, хамтын ажиллагааны чиглэлд зохицуулалт хийнэ

2016 оны ШХАБ-ын дээд чуулга уулзалтад Ши Жиньпин хэлэхдээ: ШХАБ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд цаг үеийн урсгалыг дагах хэрэгтэй гэжээ.

-Тус бүс нутагт улам их өрсөлдөөн сорилт тулгарч байгаа тул олон орон хамтран зохицуулах хэрэгтэй байна. Бид тус байгууллагын зорилго, зарчмыг чанд мөрдөж, хөгжлийн гол хандлагыг баримтлах болно. Үүний зэрэгцээ бид цаг үеийн урсгалыг дагаж, хамтын ажиллагааны чиглэлд зохицуулалт хийж, тус байгууллагын үүрдийн хөгжлийг ахиулна.

2017 он: Нээлттэй, хүртээмжтэй байдлыг баримтлах

2017 онд ШХАБ Энэтхэг, Пакистаныг гишүүнээр элсүүлснээр, анхны өргөтгөлөө хийсэн юм. Мөн оны чуулга уулзалтад, Ши Жиньпин дарга ШХАБ-ын хөгжил нээлттэй, хүртээмжтэй байхыг баримтлах хэрэгтэй хэмээн онцолсон билээ.

--ШХАБ ажиглагч орон, яриа хэлэлцээний түншүүд, бусад орнуудтай олон хэлбэр, өргөн хүрээнд хамтран ажиллахыг Хятад улс дэмжих бөгөөд тус байгууллагын НҮБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлж, дэлхийн үүрдийн энх тайван, хамтын хөгжил дэвшлийн үйлсийг дэмжихийг сайшаана.

2018 он: ШХАБ-ын хувь заяаны хамтын цогц байгуулна

2018 онд ШХАБ өргөтгөл хийсний дараах анхны дээд хэмжээний чуулга уулзалтаа Чиндао хотод хийсэн юм. "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын нийтлэг ухагдахууныг бий болгох” явдлыг Чиндаогийн тунхагт бичиж оруулснаар энэ нь ШХАБ-ын 8 орны улс төрийн хамгийн чухал нийтлэг ойлголт, тэмцлийн зорилго болсон юм. Ши Жиньпин дарга ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн талаар "5 үзэл баримтлал" дэвшүүлсэн билээ.

Тухайлбал:

-Инновац, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцсан хөгжлийн үзэл баримтлал

-Нийтлэг, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлал

-Нээлттэй, зохицсон, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх хамтын ажиллагааны үзэл баримтлал

-Эрх тэгш, харилцан суралцсан, яриа хэлэлцээ, хүртээмжтэй соёл иргэншлийн үзэл баримтлал

-Харилцан зөвшилцөж, хамтдаа байгуулах, нийтээр хуваалцах дэлхийн засаглалын үзэл баримтлал зэрэг болно.

2014 онд Шанхай хотноо Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал болов

2014 онд Шанхай хотноо Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал болов

Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал: Азийн аюулгүйн үзэл баримтлалыг санаачилж, хувь заяаны хамтын цогц байгуулах

2014 онд Хятад улс Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын дарга орноор ажиллаж, мөн жилд болсон тус хурлын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр хамтын, ерөнхийлсөн, хамтын ажиллагаатай, тогтвортой Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг буй болгохыг Ши Жиньпин анх удаагаа Азийн орнуудад уриалав.

Ши Жиньпин онцлохдоо: Азийн үйл хэргийг эцсийн эцэст Азийн ард түмэн өөрсдөө зохицуулна. Азийн асуудлыг эцсийн эцэст Азийн ард түмэн өөрсдөө шийдвэрлэнэ. Азийн аюулгүй байдлыг эцсийн эцэст Азийн ард түмэн өөрсдөө баталгаажуулна. Азийн ард түмэнд хамтран ажиллах замаар Азийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулах хүчин чадал, оюун ухаан бий гэжээ.

2016 онд, Ши Жиньпин Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын гадаад харилцааны сайд нарын уулзалтын нээлтийн ёслолд, Азийн онцлогтой аюулгүй байдлын засаглалын загвар гаргаж, Азийн энх тайван, хөгжлийг эерэг эрч хүчээр сэлбэхийг бүс нутгийн гаднах орнуудад уриалсан юм.

Зургийг Синьхуа агентлагаас хангав.

Их уншсан

холбоотой мэдээ