Экспорт, хөрөнгө оруулалтад хүнд цохилт болно

2019-06-12 15:27:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Экспорт, хөрөнгө оруулалтад хүнд цохилт болно

Орон нутгийн цагаар 6-р сарын 10-12-нд, Вашингтон хотноо Америкийн Худалдааны яамнаас голлон эрхэлсэн 2019 оны хөрөнгө оруулалтын дээд хэмжээний "Америкийг сонго" хурал боллоо. Америкийн Луизанна, Айдахо зэрэг муж улсын засгийн газрын албаны хүмүүс дээд хурлын хугацаанд сурвалжлагчид хэлэхдээ: Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны өнөөгийн хурцадмал байдал нэг талаар тусмужаас Хятадад экспортлох салбарт цохилт өгч, нөгөө талаар Хятадаас ирэх хөрөнгө оруулалтыг хязгаарласан гэжээ.

Экспорт, хөрөнгө оруулалтад хүнд цохилт болно

Дон Пиерсон бол Луизанна муж улсын захирагчийн албаны эдийн засгийн хөгжил хариуцсан хүн юм. Тэрээр Хятадад олонтаа ажиллаж,тус муж болон Хятад хоорондын бизнес худалдааны хамтын ажиллагааг ахиулахын төлөө хувь нэмэрээ оруулж байжээ. Дон Пиерсон Хятад, Америкийн худалдааны маргаан Луизанна муж улсад үзүүлж буй нөлөөний талаар хэлэхдээ: Татварын асуудлаас болж, нэг талаар тус мужаас Хятадад гаргах экспортлод цохилт болж, нөгөө талаар тус муж улсын өмнөд биеийнбоомтоор дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг бууруулсан гэжээ.

Экспорт, хөрөнгө оруулалтад хүнд цохилт болно

Хурлын үзэсгэлэнгийн талбайд, хөдөө аж ахуйн том үйлдвэрлэгч болох Айдахо мужийн захиргааны хөдөө аж ахуйн албаны хүн Лаура Жонсон хэлэхдээ: Айдахо муж улсын эдийн засаг голдуу экспортод түшиглэдэг. Харин Америкийн засгийн газрын худалдааны талаарх өнөөгийн бодлогын улмаас тариачид маань маш их сэтгэл зовж байна гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ