Үйлчилгээний экспорт 35 хувьд хүрэв

2019-06-12 15:43:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Худалдааны яамны нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, 1-4-р сард Хятадын үйлчилгээний худалдааны нийт хэмжээ 1 их наяд 744 тэрбум 630 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар өсжээ. Үүнд үйлчилгээний экспорт дараалан хоёр оронт тоогоор нэмэгдэж, үйлчилгээний худалдаанд эзлэх хэмжээ 35 хувьд хүрч, үйлчилгээний худалдааны алдагдал илэрхий буурсан байна.

Худалдааны яамны тоо бүртгэлд тэмдэглэснээр, энэ оны эхний 4 сард Хятадын үйлчилгээний худалдааны экспорт 619 тэрбум 280 сая юань буюу 10.1 хувиар нэмэгджээ. Импорт 1 их наяд 125 тэрбум 340 сая юань буюу 1.1 хувиар нэмэгдсэн байна. Харин алдагдал 506 тэрбум 60 сая юань буюу 9.7 хувиар буурсан юм.

ХЯ-ны үйлчилгээний худалдааны газрын дэд байцаагч Жу Гуан-Яо: 4-р сарын байдлаар үйлчилгээний экспорт импортын өсөлт 9 хувьд хүрч, 3-р сарынхаас 6.8 нэгжээр нэмэгдэг, 1-4 сарын үйлчилгээний экспорт импортын өсөлтийн хурдыг 1.5 нэгжээр нэмэгдүүлж дагуулав. Энэ нь Хятадын үйлчилгээний экспорт импорт тогтвортой урагшилж буйг харууллаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ