Ши Жиньпин Тажикстаны хэвлэлд өгүүлэл нийтлэв

2019-06-12 15:56:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 6-р сарын 12-нд Азийн Хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын V чуулга уулзалтад оролцож, Тажикстан улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлэхээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Тажикстаны Ардын сонин, Үндэсний мэдээллийн Ховард агентлагт “Хятад, Тажикстаны найрсаг харилцааны шинэ ирээдүйг бүтээе” нэртэй өгүүлэл нийтэллээ.

Өгүүлэлд: Хятад, Тажикстан хаяа нийлэн оршдог, хоёр ард түмэн урт хугацааны нөхөрлөлийг бий болгосон юм. Дипломат харилцаа тогтоосон 27 жилийн турш Хятад, Тажикстан хоёр тал байнга харилцан итгэлцэж, бие биенээ хүндэтгэн, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт өөр өөр тогтолцоо, өөр соёл, өөр өөр улс орон хоорондын найрсаг хамтын ажиллагааны үлгэр жишээ болсоор ирсэн юм гэжээ.

Өгүүлэлд: Эрх тэгш харилцан итгэлцэл нь Хятад, Тажикстан хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж байна. Хоёр тал үндсэн ашиг сонирхлыг хөндсөн чухал асуудлаар харилцан бие биенээ дэмжиж ойлгосоор ирлээ. Хятад, Тажикстан одоо нэгэнт хаяа нийлсэн сайн хөрш, шударга, харилцан итгэлцсэн сайн анд, хамран ажиллаж хамтдаа хөгжих сайн түнш, бие биенээ дэмжсэн сайн ахан дүүс болжээ. Харилцан ашигтай хамтдаа хөгжих нь хоёр орны найрсаг харилцааг илүү бах бөх болгож байна. Хятад, Тажикстаны "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна. Хоёр тал томоохон хэмжээний хамтын ажиллагааны төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна. Хятад улс Тажикстаны хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны хамгийн чухал түнш болжээ. Ирэх хэдэн жилд хоёр орны худалдааны хэмжээ 3 тэрбум ам.долларт хүрэх болно. Хятад, Тажикстан хоёр тал давуу талаараа харилцан бие биенээ нөхөж, хамтдаа хөгжин дэвших замдаа явж буйг бодит үйл явдал гэрчилж байна гэжээ.

Өгүүлэлд, одоо дэлхийн ертөнцөд зуун жилд тохиогоогүй томоохон хувьсал өөрчлөлт тулгарч, энх тайван, хөгжил нь цаг үеийн гол урсгал, гол сэдэв хэвээр байвч, ивээх үзэл, ганц талт үзэл газар авч, бүс нутгийн нөхцөл байдлын тогтворгүй хүчин зүйлийг нэмэгдүүлсээр байна. Хятад, Тажикстаны иж бүрэн стратегийн түншийн харилцааны хөгжил ховорхон тохиох түүхэн боломж, урьд өмнө байгаагүй ээдрээтэй сорилттой тулгарч байна. Тиймээс Тажикстаны талтай хамтран зүтгэж, боломжийг алдалгүй ашиглаж, сорилтыг хамтран зохицуулахад Хятадын тал бэлэн байна. Манай хоёр орон бодлогын уялдаа, зохицуулалтаа эрчимжүүлж, стратегийн өндөрлөг, алсын хараагаар хоёр орны харилцааны хөгжлийг төлөвлөх хэрэгтэй. Бүс ба замыг хамтран байгуулах асуудлыг сайтар төлөвлөж, голч шударга, харилцан ашигтай байх үндсэн дээр хамтын ажиллагааны цар хүрээг улам тэлж, баялаг агуулга бүхий, өндөр үр ашигтай, ард иргэдэд ач тусаа өгсөн, ажил хэрэгч хамтын ажиллагааны төлөвийг тогтоох ёстой. Манай хоёр орон өндөр дээд зиндааны хэлхээ холбоогоо нягтруулж, хоёр талт харилцааны тогтвортой хөгжлийн улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Иргэд хоорондын ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, хоёр орны найрамдлын залгамжлагч, залуу халааг бэлтгэх хэрэгтэй. Хэт даврагч, үндэстнийг хагалан бутаргагч, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, мансууруулах бодисын наймаанд цохилт өгөх, мөн интернетийн аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны, цаашлаад бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг улам сайн хамгаалах хэрэгтэй. Мөн олон улсын үйл хэрэг дэх стратегийн зохицуулалтаа нэмэгдүүлж, НҮБ, ШХАБ, Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх чуулга уулзалт зэрэг олон талт механизм дахь зохицуулалтаа эрчимжүүлэх замаар олон талт үзэл, чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалж, ганц талт үзэл, дээрэнгүй үйлдлийг эсэргүүцэн, глобал засаглалын системийг өөрчилж, улам боловсронгуй болгохын тулд хамтдаа зүтгэх ёстой гэжээ.

Өгүүлэлд, Тажикстан улс Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх чуулга уулзалтын дарга орон болсноос хойш тус чуулга уулзалтын хөгжлийн төлөө идэвхтэй үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Тажикстан зэрэг гишүүн орнуудтай хамтдаа Душанбегийн чуулга уулзалтаар шинэ гараа болгож, Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган, Ази, мөн дэлхийн аюулгүй байдал, хөгжил дэвшилд улам их үүрэг гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ