Үер усны улирал эхлэв

2019-06-12 16:05:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Одоогийн байдлаар Хятадын өмнөдөөс умард нутаг хүртэл үер усны улирал эхэлсэн болохоор Хятадын засгийн газар үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохицуулж байна. 11-нд Бээжин хотноо Үндэсний үер ус, ган гамшгаас урьдчилан сэргийлэх албаны хүн хэлэхдээ: Энэ оны үерээс урьдчилан сэргийлэх ажил ноцтой сорилттод тулгарч байна. Одоо үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажил эрчтэй өрнөж байна. Хятад улс том үер болохоос урьдчилан сэргийлэх, ган гачигт өртөх, далайн хар салхинаас урьдчилан сэргийлэх талаар цаашид арга хэмжээ авч, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг бүх хүчээрээ хийх болно гэжээ.

Хятад улс өргөн уудам газар нутагтай, өмнө зүгийн зарим нутагт 3-р сараас үер усны улирал эхэлж, умард нутаг 6-р сарын 1-гээс үеэр усны улиралд ордог. Хятадын үндэсний үеэр усны гамшгаас урьдчилан сэргийлэх командлах төвийн нарийн бичгийн дарга, Усан аж ахуйн яамны дэд сайд бөгөөд Онц байдлыг зохицуулах төвийн дэд сайд Е Жяньчүнь 11-нд Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанд хийлгэсэн бодлогын асуудлаарх хурлын үеэр хэлэхдээ: Цаг уурын гидрологийн урьдчилсан мэдээллийн дагуу, үерийн гол улиралд Хятадын цаг уурын байдал зохих хэмжээнд ялгаатай байдгаас болж энэ оны үерээс урьдчилан сэргийлэх ажилд ноцтой сорилт тулгарч байна гэжээ.

Иймэрхүү ноцтой байдалтай холбогдуулж, үер ус, ган гачгаас урьдчилан сэргийлэх ажил эмх цэцтэй өрнөж байна.

Үер ус, ган гачигаас хамгаалах үндэсний командлын алба болон олон газрынхан үер уснаас хамгаалах, эрж хайх, аврах ерөнхий сургуулилтыг олон удаа зохион байгуулжээ. Усан ашиглалтын яамнаас олон газрынханд шаардлага тавьж, үер усны улмаас эвдэрсэн 41 мянга гаруй барилга байгууламжийг сэлбэн засав. Төмөр замын ерөнхий компаниас үерээс сэргийлэн хамгаалах гол гол 1400 гаруй газрыг шалган тогтоожээ. Яаралтай удирдлагын газар үерийн гамшигт амархан нэрвэгдэх бүсэд их хэмжээний эд материал нөөцөлсөн байна. Мөн Хятад улс үерээс хамгаалан яаралтай авран туслах багийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлсэн байна. Е Жяньчүнь хэлэхдээ:Чухал бүс, эмзэг буурай холбоос газарт чиглүүлэн олон талын бэлтгэлээ эрчимжүүлсэн. Үерээс хамгаалан, яаралтай авран туслах үндэсний 360 баг байгуулсан нь 140 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй, авран туслах 200 гаруй онгоцтой. Орон нутгийн усан ашиглалт, цахилгаан эрчим хүч, зам харилцаа, мэдээлэл холбоо зэрэг салбарын үерээс хамгаалан яаралтай авран туслах багт 1 сая 100 мянга гаруй хүн ажиллаж байна. Ингээд үерээс хамгаалан яаралтай авран туслах гурван шатны багийг анхан шатанд бүрдүүлээд байна гэжээ.

Одоо Хятад улсад үерийн хугацаа нэгэнт эхэлсэн. Е Жяньчүнь онцлохдоо: Хятадын засгийн газраас том эрсдлээс хамгаалахаа эрчимжүүлж, үер, хар салхинаас шинжлэх ухаанчаар сэргийлэн хамгаалж, үе ус, ган гачигаас хамгаалах олон төрлийн ажлыг бүх талаар сайтар хийсэн гэжээ.Бид үер ус, ган гачигаас сэргийлэх ажлаа сайтар хийх хэрэгтэй. Нэгд, үүрэг хариуцлагыг тодорхой болгоно. Орон нутгийн удирдлага, бүх шатны хариуцлага зэргийг нарийвчлан тогтоож хэрэгжүүлнэ. Хоёрт, их эрсдэлийг хяналтдаа авахыг эрчимжүүлнэ. Далан сэтрэх нурах, уул нурах, хот үерт автах, хөрсний нуралт, шавар чулууны урсгалаас хамгаалах зэрэг эрсдэлээс сэргийлэх ажлаа эрчимжүүлж, эдгээр гамшгийн улмаас өөр гамшиг үүсэхээс сэргийлэх хэрэгтэй. Гуравт, уулын үер, далайн хар салхины гамшгаас шинжлэх ухааны аргаар сэргийлэх хэрэгтэй. Дөрөвт, гамшгаас аврах ажилд бүх хүчээ дайчлах хэрэгтэй гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, үерийн үе буюу 6-р сарын 10-ны байдлаар, Хятадын мужийн зэрэглэлийн засаг захиргааны 22 нутаг үер усны гамшигт нэрвэгдэж, Гуанши, Жянши, Фүжянь, Гуандүн зэрэг нутгийн гамшгийн байдал хүнд байгаа юм байна.

  

Их уншсан

холбоотой мэдээ