Ши Жиньпин Киргизэд хийх төрийн айлчлалаа эхлүүлэв  

2019-06-13 09:29:59
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Киргизэд  хийх төрийн айлчлалаа эхлүүлэв  

12-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Бишкект хүрэлцэн очсоноор, Бүгд Найрамдах Киргиз улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлж, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн ХIХ хуралд оролцох болно.  

Орон нутгийн цагаар 19 цаг 40 минутад, Ши Жиньпин даргын суусан тусгай нисэх онгоц Манас олон улсын онгоцны буудалд газарджээ. Ши Жиньпин дарга бүхээгээс гарч ирэхэд Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жеенбеков халуун дотноор хүлээн авсан байна. Нисэх буудалд хүүхэд багачууд Ши Жиньпин даргад баглаа цэцэг, талх, зөгийн бал өгч, хүндэт зочноо угтжээ. Киргизийн хүндэт харуул улаан хивсний хоёр талд зогсож, хүндэтгэл илэрхийлсэн юм.

Ши Жиньпин Киргизэд  хийх төрийн айлчлалаа эхлүүлэв  

Хоёр орны төрийн тэргүүн дотно найрсгаар уулзлаа. Ерөнхийлөгч Жеенбеков өөрийн биеэр онгоцны буудалд очиж хүлээн авсанд Ши Жиньпин дарга талархал илэрхийлээд, Киргизийн найрсаг ард түмэнд Хятадын ард түмний чин үнэнч мэндчилээ, сайн сайхны ерөөлийг уламжиллаа. Ши Жиньпин: Айлчлалын үеэр, ерөнхийлөгч Жеенбековтай хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, Бүс ба зам хамтын ажиллагааг хамтдаа бүтээн байгуулж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөх, мөн харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, Хятад, Киргизийн ирээдүйн хөгжлийн шинэ төлөвийг нээх болно хэмээн онцолжээ.

Ши Жиньпин: Бишкекийн дээд уулзалт ШХАБ-ын ирээдүйн хөгжилд маш чухал ач холбогдолтой юм. Киргиз дарга орны хувьд, энэ удаагийн дээд уулзалтад нөр их хөдөлмөр зарцуулсан. Гишүүн орнуудын хамтын хүчин зүтгэлээр, энэ удаагийн дээд уулзалт баялаг амжилтад хүрч, ШХАБ-ыг шинэ хөгжилд хүргэх болно гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ