​ "Ши Жиньпиний төр улсаа засах тухай" ном тажик хэлээр хэвлэгдлээ

2019-06-13 10:06:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 "Ши Жиньпиний төр улсаа засах тухай" ном тажик хэлээр хэвлэгдлээ

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин Тажикстанд төрийн айлчлал хийж, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх чуулга уулзалтад оролцохоос өмнө тажик хэлээр орчуулсан “Ши Жиньпиний төр улсаа засах тухай” номын нэгдүгээр ботийн нээлтийн ёслол, Хятад, Тажикстаны төр улсаа засах тухай судалгааны хурал 6-р сарын 11-нд Душанбе хотод зохиогдлоо. Тажикстаны ерөнхийлөгч Рахмонов баярын захиа илгээж тус ном тажик хэлээр хэвлэгдэж байгаад баяр хүргэжээ.

Тажикстаны ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Д.Саид ерөнхийлөгчийн захиаг уншиж дуулгажээ. Баярын захианд: Ши Жиньпин даргын стратегийн манлайллаар Хятад улс нийгэм, эдийн засаг, технологийн салбарт ихээхэн ололт амжилт гаргаж, олон улсад гайхагдаж байна. “Ши Жиньпиний төр улсаа засах тухай” номын нэгдүгээр боть тажик хэлээр хэвлэгдсэнээр Тажикстаны уншигчид Хятад улсыг ойлгох, Ши Жиньпин даргын төр улсаа засах үзэл баримтлал, Хятад улсын өнөөгийн хөгжлийг ойлгоход тус болох юм. Тажикстан улс Жи Шиньпин даргын төрийн айлчлал, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх чуулга уулзалтад оролцоход нь бэлдэж байна. Энэ айлчлал Тажикстан, Хятад хоёр найрсаг хөрш олон салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ