Ши Жиньпин Киргизстаны ерөнхийлөгчтэй уулзав

2019-06-13 10:17:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши  Жиньпин Киргизстаны ерөнхийлөгчтэй уулзав

Орон нутгийн цагаар 12-нд, Бишкект очсон Хятад улсын дарга Ши Жиньпин Киргизстаны ерөнхийлөгчРенбиковын урилгаар түүний ордонд очиж, хоёр орны тэргүүн халуун дотноор уулзсан байна.

Ши  Жиньпин Киргизстаны ерөнхийлөгчтэй уулзав

Ши Жиньпин тэмдэглэхдээ: Миний бие 6 жилийн дараа ийнхүү дахин Киргизстанд айлчилж байна. Дипломат харилцаа тогтоосон 27 жилийн турш, хоёр талын хамтын хүчин чармайлтаар, Хятад Киргизстаны харилцаа ихэд хөгжлээ. Ерөнхийлөгч та олон удаа нээлттэй үг хэлж, Хятад Киргизстаны найрамдлыг хэлбэрэлтгүй хамгаалсныг би сайшааж байна. Киргизстаны өөрчлөлт хөгжлийн амжилтыг Хятадын тал өндрөөр үнэлж, Киргизстан үндэсний тогтвортой байдлаа хамгаалж, эдийн засгийн хөгжлөө ахиулах зэрэг талаар дахин шилдэг амжилт гаргахыг ерөөж байна. Киргизстантай улс орноо удирдан зассан туршлагаа хуваалцаж, хамтдаа хөгжиж дэвшихэд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал Бүс ба замыг хамтдаа байгуулах хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн хэрэгжиж байгаад их баяртай байна. Киргизстаны талтай хамтдаа хичээж, Хятад Киргизстаны стратегийн бүх талын түншийн харилцааны хөгжлийг ахиулан, тасралтгүй шинэ амжилт гаргаж, хоёр ард түмэнд аз жаргал авчрахад Хятадын тал бэлэн байна. Хоёр тал ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал зэрэг олон талт хүрээний хамтын ажиллагаагаа нягтруулж, олон талт үзлийг баримтлан, ивээх үзэл, ганц талт үзэл зэргийг хамтдаа эсэргүүцэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үйлявцыг ахиулахад идэвхтэй хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

Ренбиков хэлэхдээ: БНХАУ байгуулагдсны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Киргизстаны тал халуун баяр хүргэж буйгаа илэрхийлж, Хятадын хөгжилулам их амжилтад хүрэхийг ерөөе. Хэд хоногийн өмнө, би "Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" хэмээх киргиз хэвлэлийн 1-р ботийг тараах ёслолд оролцов. Бид Хятадын үнэтэй туршлагаас суралцан, Киргизстан өөрчлөлт хөгжлөө ахиулахад энэ алдартай бүтээл чухал ач холбогдолтой юм. Хятадын засгийн газраас Шиньжяны аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалж, хэт даврагч үзэлд цохилт өгөх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Киргизстан хэлбэрэлтгүй дэмжиж, Хятадын тал хэзээд Киргизстаны талыг дорвитой дэмжин тусалсан явдалд талархаж байна. Олон улсын үйл хэрэг дэх Хятадын нөлөөг Киргизстаны тал чухалчилж, Хятадын талтай Бүс ба замыг хамтдаа байгуулах хүрээн дэх харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятадын эдийн засгийн хурдтай хөгжлийн галт тэргэнд сууж, хоёр талт харилцааны үсрэнгүй хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ