​Картерын шагнал хүртсэн явдал "Хятад, Америк дэндүү холдсон" гэх яриаг няцаав

2019-06-13 17:36:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Картерын шагнал хүртсэн явдал "Хятад, Америк дэндүү холдсон" гэх яриаг няцаав

Орон нутгийн цагаар 12-нд, АНУ-ын Хятад, Америкийн харилцааны Жорж Буш сан ерөнхийлөгч асан Картертын хоёр орны харилцааны хөгжилд оруулсан гарамгай хувь нэмрийг алдаршуулж, Хятад, Америкийн харилцааны манлайллын анхны шагналыг олгожээ.

Картерын шагнал хүртсэн явдал "Хятад, Америк дэндүү холдсон" гэх яриаг няцаав

94 настай Картер Ардчилсан намаас нэр дэвшсэн ерөнхийлөгч юм. Түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд байхад Хятад, Америк албан ёсоор дипломат харилцаа тогтоожээ. Харин Жорж Буш бол Бүгд Найрамдах намаас дэвшсэн ерөнхийлөгч. Тэрээр ерөнхийлөгч болохоосоо өмнө 1974, 1975 онд Америкаас Хятадад суугаа холбоо авах газрын даргаар ажиллаж, 2018 оны 11-р сард 94 насандаа өөд болсон юм.

Хятад, Америкийн худалдааны маргаан даамжирч, хоёр талын харилцаа хурцдаж буй үеэр Ардчилсан намын ерөнхийлөгчид Бүгд Найрамдах намын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээж буй нь алс хэтийн ач холбогдолтой юм. Энэ нь Хятад, Америкийн харилцаа, эв найрамдлыг баталгаажуулах нийтлэг ойлголт, хамтын хүсэл найдварын хүрээнд Америкийн улс төрчдийн үзэл бодол нам бүлгийн ашиг сонирхлыг даван туулж буйг харуулж байна. Картерын шагнал хүртсэн явдал "Хятад Америк дэндүү холдсон" гэх яриаг няцаалаа.

Никсоны Хятад дахь айлчлал “Дэлхий ертөнцийг өөрчлөх 7 хоног” байсан бол Картер Америк, Хятадын худалдааны харилцааны “Шинэ хараа” -г нээхээр шийдсэн юм. Харин Жорж Буш ерөнхийлөгч болсныхоо дараа Хятадад хамгийн эрт айлчилсан Америкийн ерөнхийлөгч болсон юм. Тэд бол Америкийн ашиг сонирхлыг хамгаалагч улс төрчид бөгөөд олон улсын ээдрээтэй нөхцөлд Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг аль аль нь зорьж ирсэн билээ. Учир нь Хятад, Америкийн хамтын ажиллагаа Америкийн ашиг сонирхлыг үнэнхүү хамгаалж, бүс нутгийн болон дэлхийн хөгжил дэвшил, тогтвортой байдлыг ахиулна гэдгийг тэд сайн ойлгож байсан юм.

Бодит түүхүүд Америкийн улс төрчдийн стратегийн алсын харааг тодорхойлсон юм. Тухайлбал: 1979 онд Хятад, Америк дипломат харилцаа тогтоох үеэр хоёр талын худалдаа 2.5 тэрбум ам.доллар байсан бол 2018 онд энэ тоо 630 тэрбум ам.долларт хүрч, 252 дахин өссөн. Одоо, Америкийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалтын орлого 700 тэрбум ам.долларт хүрч, 50 тэрбум ам.доллароос дээш ашиг хүртсэн. Энэ жилийн эхээр Картер дурсаж хэлэхдээ: Хятадтай дипломат харилцаа тогтоосон нь түүний бүхий л ололт амжилтын дотор бүх дэлхийн энх тайван, харилцан ойлголцлыг дэмжих хамгийн таатай шийдвэр байсан гэжээ. Гэвч АНУ-ын өнөөгийн засгийн газрын цөөн хэдэн хэт даврагч улс төрчдийн дарамт шахалтын улмаас Америкийн урьд урьдын ахмад улс төрчдийн хэдэн арван жилийн туршид тавьсан зөв замаас гажиж, Хятад, Америкийн харилцааг аюултай нөхцөл байдалд хүргэж байна.

Хятадын хөгжлийг Америкийн зарим улс төрчид тэг нийлбэртэй тоглоомын сэтгэхүйгээр авч үзэн, Хятад, Америкийн бие биеэ нөхсөн, нягт уялдсан, харилцан ашигтай харилцааг үл тоомсорлож, худалдаа, технологи, нийгэм, соёл зэрэг салбарт янз бүрийн саад тотгор нэмээд зогсохгүй Хятад, Америкийн харилцааг таслах тухай ярьж, шинэ хүйтэн дайныг эхлүүлэхээр уриалж байна. Энэ нь цаг үеийн урсгалыг сөрж, өнгөрсөн 40 жилийн Хятад, Америкийн хамтын ажиллагааны бодит үр дүнг үгүй хийж, хоёр орны ашиг сонирхол төдийгүй дэлхийн тогтвортой хөгжилд ч нөлөөлөх юм. Үүнийг Картер зэрэг Америкийн ард иргэд хүсэхгүй байна.

Картер төрсөн нутаг болох Жоржия мужид тавьсан илтгэлдээ: Америкийн ерөнхийлөгч надтай утсаар ярьж, Хятад улс Америкийг гүйцэх гэж байгаад санаа зовж байгаагаа хэлсэн. Би, Америк олон жилд дайн хийж байхад Хятад улс эдийн засгаа хөгжүүлэх, ардын амьжиргаагаа дээшлүүлэхээр хичээн зүтгэсээр ирсэн гэсэн бөгөөд их гүрэн гэдэг хүчирхэг армитай улсыг биш харин ард түмнээ сайхан амьдруулж, бусдаас жаргалтай байлгаж чадахыг хэлнэ гэж хариулсан хэмээн цохон тэмдэглэжээ.

Жорж Буш хэлэхдээ: Миний мөрөөдөл бол Хятад, Америк хоёр их гүрэн иж бүрэн стратегийн түншийн харилцаа, найрамдлаа бэхжүүлж, дэлхийн олон орны ард түмэнд энх тайван, хөгжил дэвшлийг бэлэглэх явдал юм гэжээ.

АНУ-ын эдгээр нэртэй улс төрчдийн ухаалаг дуу хоолойг Америкийн дотоодын Хятад, Америкийн харилцааг зохицуулах гол урсгал гэж үзэх хэрэгтэй. Эдгээр дуу хоолой Америкийн цөөн тооны улс төрчдийн цуурхал худал яриагаар босгосон хар үүлийг цахилгаан мэт нэвтэлж, Хятад, Америкийн харилцаа ойртож, ашиг сонирхлын солбицол нь салшгүй холбоотой гэдгийг Америкийн олон нийтэд тодорхой харууллаа.

Их уншсан

холбоотой мэдээ