18 дугаар бүрэн дунд сургуульд күнзийн танхим байгуулах ёслолын арга хэмжээ Улаанбаатар хотноо болов

2019-06-14 19:02:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


МУ-ын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар дунд сургуульд МУИС-ийн Күнзийн Институтийн харъяа Күнзийн танхим байгуулах ёслолын арга хэмжээ 6-р сарын 14-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо болов. Тус арга хэмжээний санаачлагчаар БНХАУ-ын Күнзийн Төв Институт, гүйцэтгэгчээр МУИС-ийн Күнзийн Институт тус тус ажиллажээ.

Уг арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, МУ дахь “Жүнхуа” Бизнесийн Холбооны дарга Ян Шяочи, Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн байнгын орлогч дарга бөгөөд Хятадбанкнаас Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын орлогч дарга Ян Жи-юн, МУ дахь Өвөр Монголын Бизнесийн Холбооны дарга Ү Хаймин, Хятадын Шаньдүн Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн захирал бөгөөд Күнзийн Институтийн албаны дарга Жэн Чүнь, МУИС-ийн Күнзийн Институтийн Хятадын талын захирал Жү Жюньли, МУИС-ийн Күнзийн Институтийн Монголын талын захирал М.Чимэдцэе, МУ-ын нийслэлийн 18 дугаар бүрэн дунд сургуулийн захирал н.Чинбат зэрэг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, сургуулиуд , хятад хэлнй сайн дурын багш нар, сурагчдын эцэг эхчүүлийн төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн оролцсон байна.

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй элчин сайд Шин Хаймин болон ЭСЯ-ныг төлөөлөн, нээлтийн арга хэмжээн дээр баярын үг хэлэв. Тэрээр: МУИС-ийн Күнзийн Институт бол Хятад улсаас МУ-д байгуулсан Күнзийн анхны дээд сургууль бөгөөд уг дээд сургууль нь Хятадын соёлыг МУ-д түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Күнзийн Институтийн зохион явуулж буй хятад хэлний хичээл сургалт нь Хятад Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чухал нэгэн хэсэг юм. МУИС-ийн Күнзийн Институтээс МУ-ын нийслэлийн 18 дугаар бүрэн дунд сургуульд Күнзийн танхим байгуулж байгаа нь МУ-ын улам олон хүүхэд хятад хэлийг сурч эзэмших, хятадын түүх, соёлтой танилцах, тэдний Хятад Монгол хоёр орны олон салбар дахь найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх ирээдүйн тулгуур хүчин болон хүмүүжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэтэгт итгэлтэй байна гэлээ.

Хятадын Шаньдүн Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн захирал бөгөөд Күнзийн Инстиутийн албаны дарга Жэн Чүнь юуны өмнө Шаньдүн Их Сургуулийнхаа тойм байдал болон МУИС-тай хийж буй хамтын ажиллагааны байдлаа товч таницууллаа. 1994 оноос эхлэж, манай сургууль МУ-ын оюутан сурагчдыг баклаврь, магистер, докторантын чиглэлээр элсэн суралцуулж, МУ-ын олон салбарт эрдэм чадвартай боловсон хүчнийг олноор бэлтгэж өгсөн юм. Эдүгээ манай сургуулиас төгсөгчид МУ-ын төр засаг, банк сахүү, аж ахуйн нэгж, их дээд сургууль зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байгаад бид баяртай байна. 2007 оноос туршилтын журмаар, 2008 оноос албан ёсоор ажиллаж эхэлсэн МУИС-ийн Күнзийн Институт бол Шаньдүн Их Сургууль болон МУИС-ийн хамтран байгуулсан дээд сургууль юм. Уг институт байгуулагдсанаасаа хойш, Хятад Монголын шилдэг соёлыг түгээн дэлгэрүүлэх, солилцоог харилцан ахиулах чиглэлээр олон салбарт хичээл зүтгэлтэй ажиллаж, чухал ололт амжилтуудад хүрсэн юм гэж тэмдэглэжээ.

МУИС-ийн Күнзийн Институтийн Хятадын талын захирал Жү Жюньли Күнзийн Институтийнхээ хичээл сургалт, ололт амжилтыг товч танилцуулав. Эдүгээ бид МУ-д хичээл сургалтын 5 танхим, заан сургалтын 11 цэг гарган ажиллуулж байгаа бөгөөд үүнд сайн дурын 60 гаруй багш нар ажиллаж, 5000 гаруй оюутан сурагч суралаж байгааг тэмдэглээд, цаашид улам их хүчин чармайлт гарган ажиллаж, Күнзийн Институтийнхээ хөгжлийн түвшинг дэлхийн жишигт хүргэж, Хятад Монгол хоёр орон хоорондын соёлын солилцоонд улам их хувь нэсэр оруулна гэж илэрхийлэв.

МУ-ын 18 дугаар бүрэн дунд сургуулийн захирал н.Чинбат сургуулийнхаа байдлыг товч танилцуулж, МУИС-ийн Күнзийн Институттэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, хятад хэлний заан сургалтаа эрчимжүүлэн, Хятадын хэл соёл, түүхийг сурагчддаа улам сайн танилцуулж сургахын тулд улам идэвх чармайлттай ажиллана гэжээ.

Күнзийн танхим байгуулах энэ ёслолын арга хэмжээний үеэр, МУ-ын хятад хэлний хичээл сургалт явуулдаг их дээд, ЕБС-ийн оюутан сурагчид дуу, хөгжим, бүжиг, үшү зэрэг баялаг агуулга хэлбэр бүхий тоглолт тоглож сонирхуулсан байна.

/сэтгүүлч О.Дарамбазар, Г.Доржтүвдэн нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ