Шиньжянд 30 тахь унагалав

2019-06-19 16:03:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөгийн байдлаар, Шиньжяны хойд хэсгийн Кара уулсынбайгаалийнхамгаалалтын бүсэд нутагшуулсан тахийн 21 гүү унагалжээ. Үүний дээр гаршуулан маллаж байсан 9 тахьунагалснаар, энэ онд Шиньжяны тахийн тоо толгоо 30-аар нэмэгдлээ.

Шиньжяны тахь үржүүлэх судалгааны төвийн дарга Ма Шиньпин хэлэхдээ: Гаршуулан тэжээж байсан 9 тахь унагалснаар, энэ онд Шиньжянд тахийн 30 унага шинээр нэмэгдлээ. Тахь үржүүлэх төсөл хэрэгжүүлсэн 34 жилийн турш, Их Британи, Герман, Америк зэрэг орноос 24 тахь авчран нутагшуулж, нийт 6 үеийн тахийг үржүүлснээр, тахийн тоо толгой 700 орчим болон өсөж, дунджаар 90 гаруй хувь нь онд орж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэн, дэлхийн хамгийн том тахь үржүүлэх бааз болон хөгжиж байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 2001 оны 8-р сард, Шиньжян анх удаа тахь нутагшуулах туршилт хийснээс хойш, нийт 16 удаа буюу 110 тахийг зэрлэгшүүлжээ. Одоо Шинжяны тахийн сүрэгт 411 толгой тахь байгаа ба дэлхийн тахийн тоо толгойны 15 хувийг эзэлжээ. Үүнд хашаалан тэжээж байгаа тахь 90, зэрлэгшүүлсэн тахь 217, хагас зэрлэгшүүлсэн тахь 104 байгаа ажээ.




Их уншсан

холбоотой мэдээ