Ши Жиньпин Ким Жон Унтай уулзав

2019-06-21 18:57:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 6-р сарын 21-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кумсусан зочид буудалд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай уулзжээ.

Ши Жиньпин Хятадын нам, засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Солонгосын тал халуунаар хүлээн авсанд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр. Энэ удаа БНАСАУ-д айлчилж Хятад, Солонгосын найрсаг халуун уур амьсгалыг мэдэрч, Хятад Солонгосын хоёр нам, хоёр ард түмний гүн зузаан найрамдлыг харууллаа. Айлчлал бүрэн дүүрэн амжилттай болж, Хятад, Солонгосын уламжлалт найрамдлыг бэхжүүлэн Хятад, Солонгосын харилцаа шинэ эринд хөгжих чиглэлийг тодорхойлж, Хятад, Солонгос хоёр тал Солонгосын хойгийн асуудлыг улс төрөөр зохицуулах үйл явцыг ахиулах, бүс нутгийн урт хугацааны амар амгалан байдлыг биелүүлэх эрс шуурхай шийдвэр зоригийг харууллаа гэжээ.

Ши Жиньпин: Дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн чухал үед Хятад, Солонгосын хоёр нам, хоёр орны дээд удирдагч, түүхэн чанартай харилцан айлчлал хийж, 15 сарын хугацаанд хоёр нам хоёр орны дээд удирдагч 5 удаа уулзлаа. Эдгээр нь Хятад, Солонгосын уламжлалт найрамдлын эрч хүчийг харуулж байна. Хоёр тал хамтдаа хичээж, энэ удаагийн уулзалтаар тохиролцсон олон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, шинэ эриний Хятад, Солонгосын харилцааны хөгжлийн төлөвлөгөөг сайн сайхан амьдрал болгон хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Тэрээр: Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадын тал Солонгосын социалист үйл хэрэг, Солонгосын тал шинэ стратеги хэрэгжүүлэх, Солонгосын талын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах, Солонгосын хойгийг урт хугацаагаар амар амгалан, тогтвортой байлгахаар хичээж байгааг эрс дэмжих болно гэжээ.

Ким Жон Ун Солонгосын нам Солонгосын ард түмнийг удирдан социализмын замаар замнаж байгаад Хятадын тал үнэт тусламж үзүүлж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр: Солонгос, Хятадын найрамдал өнө удаан түүхтэй, бат бөх үндэс суурьтай бөгөөд Солонгос Хятад хоёр улс нэг гэр бүл шиг нягт хэлхээ холбоотой, найрсгаар хамтран ажиллаж байна. Би ахмад удирдагчдын эрхэм дээд зорилгыг баримталж, ерөнхий нарийн бичгийн дарга тантай хамт шинэ түүхэн гараанаас Солонгос, Хятадын найрсаг харилцааг уламжлан хөгжүүлж, Солонгос, Хятадын найрамдлын гэрэлт ирээдүйг бүтээхэд бэлэн байна гэжээ. Ким Жон Ун Ши Жиньпин даргын айлчлал бүрэн дүүрэн амжилттай болсонд баяр хүргэжээ.

Ши Жиньпин даргын гэргий Пэн Ли-Юань, Кин Жон Уны гэргий Ри Сол Жу нар уулзалтад оролцсон байна.

Уулзалтын дараа Ким Жон Ун болон түүний гэргий Ри Сол Жу нар Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-Юань нарт зориулж үдийн зоог барьжээ.

Их уншсан

холбоотой мэдээ