​Хятадын монгол хэл бичгийн эрдэм шинжилгээний хурал болов

2019-06-23 15:11:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны 6-р сарын 22-нд, Бээжин дахь Төвийн үндэстний их сургуульд Хятадын монгол хэл бичгийн эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус хурлыг Хятадын монгол хэл бичгийн шинжилгээний нийгэмлэг, Төвийн үндэстний их сургууль хамтран зохион байгуулжээ. Муж орны холбогдол бүхий их дээд сургууль, судалгааны байгууллага, анхан шатны сургууль нэгжээс ирсэн 60 гаруй эрдэмтэн судлаачид хуралд оролцон илтгэл тавьжээ.

Хурлыг нээж ӨМ-ын их сургуулийн Монгол судлалын төвийн профессор, Хятадын монгол хэл бичгийн шинжилгээний нарийн бичгийн дарга Г.Зоригт хөтөлж, Хятадын монгол хэл бичгийн шинжилгээний нийгэмлэгийн дарга, Өвөр Монголын их сургуулийн профессор Баярмэнд, Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын эрхлэгч профессор Цогт нар үг хэлсэн юм.

Тус хурал хоёр өдөр үргэлжилж, судлан ярилцах хуралд эрдэмтэн судлаачид монгол хэлний авиа зүй, үгийн сан, хэлэн зүй, хэл хэллэгийн байдлын талаар монгол хэлний мэдээлэл шийдвэрлэх асуудал, монгол хэл бичгийн сурган хүмүүжүүлэх ажил, монгол хэлний нутгийн аялгуу, монгол төрөл хэлний шинжлэл, монгол хэл ба бусад хэлнүүд хоорондох харьцаа, орчуулга гэх мэтээр өргөн хүрээний сэдвийн хүрээнд чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцжээ. Энэ хурлаар авианы өөрчлөлтийн судлал, үгийн гарал хөгжлийн судлал, утга зүй өгүүлбэр зүйн асуудал зэрэг уламжлалт хэл шинжилгээний асуудлын гол зүйл болж байгаа хэл бичгийн сурган хүмүүжлийн асуудал дурдагдахаар барахгүй, монгол хэлний баримжаа утгатай холбоотой шинэ шинэ судалгааны өгүүллийн тухай ярилцжээ.

Нээлтийн хуралд ӨМ-ын их сургуулийн профессор Чойжинжав, Төвийн үндэстний их сургуулийн профессор Хаш-Эрдэнэ, Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн судлаач Цэцэнцогт, Төвийн үндэстний их сургуулийн дэд профессор Гоолянхуа нар гол сэдэвт илтгэл тавьсан байна.

Хурлын үеэр Өвөр Монголын их сургуулийн монгол судлалын төвийн профессор, Хятадын монгол хэл бичгийн шинжилгээний нарийн бичгийн дарга Г.Зоригт, Хятадын монгол хэл бичгийн шинжилгээний нийгэмлэгийн дарга, Өвөр Монголын их сургуулийн профессор Баярмэнд, Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын эрхлэгч профессор Цогт, Төвийн үндэстний их сургуульд ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, Монгол улсын Боловсролын их сургуулийн багш, дэд профессор Жумдаан нар ярилцлага өгсөн юм.

Болор мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ