​Их хорийн индэр дээрх Хятадын дуу хоолой

2019-06-25 10:50:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ долоо хоногт, Хятад улсын дарга Ши Жиньпин Осакад очиж Их хорийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ оны эхний хагас жил дэх Хятадын "төрийн тэргүүний гадаад харилцаа" энэ удаагийн айлчлалаар өндөрлөж мэдэх юм. 2013 оноос хойш, Ши Жиньпин Их хорийн дээд хэмжээний уулзалтад дараалан зургаан удаа оролцох буюу даргалж, нээлттэй хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг санаачилсаар ирсэн юм. "Их хорь зөвхөн хорин гишүүнд харьяалагдах төдийгүй мөн дэлхий дахинд харьяалагдах болно", "бидний зорилт бол өсөлт ба хөгжлийг бүх улс орон, ард түмэнд хүртээж, олон орны ард түмэн, ялангуяа хөгжиж буй орны ард түмнийг улам сайн сайхан амьдруулахын төлөө юм"... "Хятадын оюун ухаан", "Хятадын төсөл" нь Их хорийн индэр дээр Хятадын ул мөрийг үлдээсэн байна.

2013 оны түлхүүр үг: Нээлттэй байдал

2013 оны түлхүүр үг: Нээлттэй байдал

2013 онд, Оросын Санкт-Петербургт, Ши Жиньпин дарга анх удаа Их хорийн дээд уулзалтад оролцож, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамгаалж хөгжүүлэх тухай Хятадын засгийн газрын гуйвшгүй байр суурийг тодорхойлон, эдийн засгийн даяаршлын ил тод байр суурийг хамгаалсан юм.

--"Ганц цэцэг дэлгэрэхэд хавар болдоггүй, зүйлийн цэцэг зэрэг дэлгэрвэл сая хавар болно." Олон орны эдийн засаг харилцаа холбоотой байвал хамтдаа урагшилж, нэг нэгээсээ хааж битүүмжилбэл бүгд бууран доройтох болно.

--Цонхоо нээвэл агаарын солилцоог түргэтгэж, сайхан агаар орж ирнэ. Ивээх үзэл, худалдааны авран туслах арга хэмжээг дур зоргоороо хэрэгжүүлбэл, бусдыг хохироогоод зогсохгүй өөртөө ч ашиг хүртэхгүй юм.

2014 оны түлхүүр үг: Инновац

2014 оны түлхүүр үг: Инновац

2014 онд, Австралийн Брисбэний дээд уулзалтад, Ши Жиньпин дарга хэлэхдээ: Бид хөгжлийн үзэл ойлголт, бодлого, арга хэлбэрээ заавал шинэчилж, чансаа, үр ашгийн өсөлтийг улам чухалчлан, ялангуяа санхүү, татвар, мөнгөн гүйлгээ, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн, худалдаа, ажил олголт зэрэг салбарын бүтцийн өөрчлөлт хийж, макро эдийн засгийн бодлого, нийгмийн бодлогыг хослуулж, баялгийг бүтээх эрч хүч, зах зээлийн хүчийг хангалттай хөгжүүлэн, эдийн засгийн үе шатны шинжтэй сэргэлтийг тогтвортой өсөлт болгон ахиулах хэрэгтэй гэжээ.

2015 оны түлхүүр үг: Түншлэлийн үзэл баримтлал

2015 оны түлхүүр үг: Түншлэлийн үзэл баримтлал

2015 оны Туркийн Анкарагийн дээд уулзалтаар, Хятад улс уналтаас гарч өсөлтийг буй болгох арга замыг тодорхой заасан юм.

--Макро эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, бодлого, үйл ажиллагааг хослуулах хэрэгтэй.

--Өөрчлөлт шинэчлэлийг ахиулан, дэлхийн эдийн засгийн дунд урт хугацааны өсөлтийн нөөц хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

--Дэлхийн нээлттэй эдийн засгийг цогцлоож, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй.

-- 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, шударга, багтаамжтай хөгжлийг эрч хүчээр сэлбэнэ.

2016 оны түлхүүр үг: Дэлхийн эдийн засгийг цэгцлэх үзэл баримтлал

2016 оны түлхүүр үг: Дэлхийн эдийн засгийг цэгцлэх үзэл баримтлал

2016 онд, Ши Жиньпин Ханжөүгийн дээд уулзалтад:

Их Хорийн механизмыг “хямралыг аргацаах” хэлбэрээс "урт хугацааны үр ашиг бүхий цэгцлэх механизм”-д шилжүүлэн, дэлхийн эдийн засгийн цэгцлэлтийн “чухал индэр” болох байр суурийг нь бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин Хятадын эрх тэгш, нээлттэй, хамтран ажиллах, хамтдаа хуваалцах олон улсын эдийн засгийн засаглалын үзлээ анх удаа бүх талаар дурдсан юм. Тэрээр шударга, үр ашигтай дэлхийн засаглал, нээлттэй дэлхийн худалдаа хөрөнгө оруулалтын засаглал, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулах дэлхийн эрчим хүчний засаглал, хүртээмжтэй, уялдаатай зүтгэх дэлхийн хөгжлийн засаглалын байдлыг хамтдаа байгуулах тухай онцолжээ.

2017 оны түлхүүр үг: Хамтраан зүтгэх

2017 оны түлхүүр үг: Хамтраан зүтгэх

2017 онд, Германы Хамбургийн дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин дэлхийн эдийн засгийн засаглалтай холбогдуулж санаачилга гаргасан юм.

-Үргэлжлүүлэн хүчин зүтгэж, ялангуяа макро эдийн засгийн бодлогын харилцааг бэхжүүлэн, санхүүгийн зах зээлийн эрсдлээс сэргийлж, хүртээмжтэй, ногоон банк санхүүг хөгжүүлж, банк санхүүгийн салбарыг бодит эдийн засгийн хөгжилд илүү сайн үйлчилэхийг дэмжих ёстой гэжээ.

Тэрээр мөн талууд хамтран ажиллаж, хамтран зүтгэх үзэл ухамсартай болохыг уриалсан юм.

-Ганц хүний зүтгэл бол нэмэгдэхүүн, багийн хүчин чармайлт бол үржигдэхүүн юм.

2018 оны түлхүүр үг: 10 жил, анхны зорилт ба ирээдүй

2018 оны түлхүүр үг: 10 жил, анхны зорилт ба ирээдүй

2018 онд, Аргентины Буэнос-Айрест Ши Жиньпин Их Хорийн анхны зорилт ба ирээдүйн тухай ийн өгүүлсэн байдаг.

-10 жилийн турш бид нэгэн зүгт хамтдаа урагшилж, дэлхийн эдийн засгийг сэргэлт, өсөлтийнг замд оруулахын төлөө зүтгэсэн. 10 жилийн дараа бид дэлхийн эдийн засгийг зөв голдрилд оруулж, хөгжүүлэхийн төлөө зоригтой алхам хийх ёстой юм.

Ши Жиньпин "дөрвийг баримтлах" тухай дурдаж, Их Хорийн хамтын ажиллагааны үндсэн үзэл баримтлалыг дурдсан байна.

-Нээлттэй хамтран ажиллахыг баримтлах

-Түншийн үзэл баримтлалыг баримтлах

-Инновацаар удирдуулахыг баримтлах

-Хүртээмжтэй хамтдаа хөгжихийг баримтлах

2019 онд Японы Осакад Их Хорийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Ши Жиньпин Их Хорийн дээд хэмжээний уулзалтад 7 дахь удаагаа оролцоход бэлэн болоод байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ