Мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо буурав

2019-06-26 15:07:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ оны 6-р сарын 26 бол мансууруулах бодисыг хориглох олон улсын 32 дахь өдөр юм. Мансууруулах бодисыг хориглох ажил улс орон бүрийн аюулгүй байдал, мандал бууралтай холбоотой. Хятадын Мансууруулах бодисыг хориглох үндэсний комиссоос саяхан нийтэлсэн "2018 оны Хятад дахь мансууруулах бодисын байдлын тайлан"-д: 2018 оны эцсийн байдлаар, бүх Хятадын хэмжээнд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо анх удаагаа буурч, Хятадын мансууруулах бодисыг хориглох ажил илэрхий амжилтад хүрсэн гэжээ.

Тайланд: 2018 онд, бүх Хятадын хэмжээнд мансууруулах бодис хэрэглэгчид 2 сая 404 мянгад хүрч, бүх хүн амын 0.18 хувийг эзэлснээр, анх удаагаа буурлаа. 2018 онд, Хятадад мансууруулах бодистой холбоотой нийт 109 мянга 600 хэрэг илрүүлж, 137 мянга 400 гэмт хэрэгтнийг баривчлан, 67.9 тонн олон төрлийн мансууруулах бодисыг хураан авч, Хятадын мансууруулах бодисыг хориглох ажил илэрхий амжилтад хүрсэн гэжээ.

Тайланд: "Алтан гурвалжин", "Алтан хавирган сар", Өмнөд Америк, Умард Америк зэрэг хилийн чанад дахь мансууруулах бодисын эх үүсвэр газраас Хятадад энэ төрлийн бодис оруулж буй байдал улам хурцдаж байна. Канад улс каннабисыг "хуулиар зөвшөөрсөн" болон АНУ-ын олонмужаас зугаа цэнгэл, эмчилгээндканнабис хэрэглэхийг "хуулиар зөвшөөрсөн"-өөс хойш,Умард Америкаас Хятад руунууцаар каннабис оруулж буй гэмт хэрэг улам нэмэгдсэн гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ