Ваньшөү форум нээгдлээ

2019-06-26 15:32:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 25-нд Бээжин хотноо “Дэлхийн өөрчлөлт ба Ши Жиньпиний дипломат үзэл санаа” сэдэвт 29 дэх удаагийн Ваньшөү форум нээгджээ. 20 шахам улс орны 100 гаруй улс төрийн намуудын төлөөлөгч, судлаачид Хятадын судлаачтай хамтдаа дэлхийн хөгжлийн асуудлаар санал солилцсон байна.

ХКН-ын төв хорооны Гадаад хэргийн яам голлон зохион байгуулж, Хятадын харилцаа холбооны их сургууль дэмжин зохион байгуулсан Ваньшөү форум “Дэлхийн өөрчлөлт, соёл иргэншлийн солилцоо”, “Ши Жиньпиний дипломат үзэл санаа ба хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц”, “Ши Жиньпиний дипломат үзэл санаа ба Хятадын олон нийтийн гадаад харилцааны практик ” зэрэг сэдвийн хүрээнд үзэл бодлоо гүнзгий солилцож, нийтлэг ойлголтод хүрсэн байна.

ХКН-ын төв хорооны Гадаад хэргийн яамны дэд сайд Гүө Ежөү формын хаалтын ёслолд хэлсэн үгэндээ: Ши Жиньпиний дипломат үзэл санааны удирдлага дор Хятад улс их гүрний үүрэг хариуцлагаа үргэлжлэн хүлээж, дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байсаар ирлээ. Олон орны улс төрийн намуудтай харилцаа холбоогоо нягтруулж, нам, улс орноо удирдах туршлага солилцох, соёл иргэншлийн яриа хэлэлцээ хийх, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө хамтран ажиллаж, илүү саруул дэлхий ертөнцийг хамтдаа бүтээхэд ХКН бэлэн байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ