Ши Жиньпин Хятад-Африкийн яармаг нээгдсэнд баярын захиа илгээжээ

2019-06-27 15:11:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад-Африкийн эдийн засаг, худалдааны анхдугаар яармаг 27-нд Хунань мужийн Чанша хотноо нээгдлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин яармагт баярын захиа илгээсэн байна.

Ши Жиньпин: Хятад Африк бол хувь заяагаа нэгтгэсэн хүсэл тэмүүлэл нэгтэй сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс юм. Урт хугацааны турш, Хятад, Африк хоёр тал цаг үеийн урсгал, өөрийн хөгжлийн шаардлагыг даган эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр идэвхтэй, бүтээлчээр хамтран ажиллаж илэрхий амжилтад хүрсэн билээ. Хамтын ажиллагааны үр дүн ч хоёр ард түмэнд хүртээмжтэй болсон юм гэжээ.

Тэрээр: Ноднингийн 9-р сард би Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад Хятад-Африкийн эдийн засаг, худалдааны яармаг ажиллуулж хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх индэр гаргаж өгөхөө мэдэгдсэн билээ. Хятад-Африкийн эдийн засаг, худалдааны анхдугаар яармаг Хятад, Африкийн засгийн газар, орон нутаг, судалгааны байгууллага, аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага зэрэг олон талын хүчийг нэгтгэж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг хамтдаа зөвшилцөх болно. Хоёр тал Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын “найман том үйл ажиллагаа”-г уялдуулахаа эрчимжүүлж, хамтын ажиллагааны шинэ зам идэвхтэй хайж, хамтын ажиллагааны нэмэгдэл цэг бий болгон, Хятад, Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ