Дэлхийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхийг хүсэж байна

2019-06-27 16:54:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 28-29-нд Японы Осака хотноо Их хорийн удирдагчдын XIV уулзалт болно. Ийнхүү Их хорийн уулзалт Япон улсад анх удаагаа болох гэж байна. Манай радиогийн сэтгүүлч Осака хотын иргэдээс сурвалжлаг авахад: Их Хорийн удирдагчдын уулзалт дэлхийн эдийн засгийг дэмжихэд хувь нэмрээ оруулж, мөн дэлхий дахинд Осака хот, түүнчлэн Японы Кансай нутгийн нэр нөлөөг нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ.

Энэ удаагийн уулзалтад Их хорийн гишүүдтэй нийлээд 37 улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцох бөгөөд уулзалтын үеэр 30 мянган хүн Осака хотод очих юм. Үүнд, 6000 хэвлэл мэдээллийн ажилтан бий. Японы Гадаад хэргийн яам тус уулзалтыг “Японы түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй олон улсын хурал” гэж дүгнэсэн байна. Тус уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд Японы цагдааны газар нөөц боломжоо дайчилж, уулзалтын аюулгүй байдлыг 32 мянган цагдаа хариуцах болно.

Осака хотын гудамж, засгийн газрын оффис, жуучлалын газрууд, онгоцны буудал, зочид буудлуудад Их хорийн сурталчилгааны самбар гаргажээ. Орон нутгийн хамгийн онцлогтой үзэсгэлэнт газар болох Осака хотын паркийн орчмоор харуулын цагдаагийн машин эгнэн зогссон байлаа. Тус паркийн ажилтны танилцуулснаар, 25-29-нд, парк олон нийтэд үйлчлэхгүй учраас түүний ажиллаж буй хэлтсийнхэн хэдэн өдөр амрах боломж олдсон байна. Тэрээр энэ удаагийн уулзалтын талаар ярихдаа: "Миний анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудал бол Хятад, Америк, Орос зэрэг орны төрийн тэргүүн нар дээд уулзалтад оролцож байгаа явдал юм. Энэ удаагийн хурлаар энх тайвныг хөгжүүлэх нэгэн чигт зүтгэж, улс орнуудын хооронд харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх харилцаа тогтоохыг хүсэж байна" гэжээ.

Тэрээр: Чуулга уулзалт Осакад зохиогдож байгаа нь Осака хотоо олон улсад танилцуулах алтан боломж, дэлхий нийтээрээ Осака гэдэг нэрийг санаж явахыг хүсэж байна гэжээ.

Чуулга уулзалт болохоос өмнө Осакагийн орон нутгийн захиргаа харуул хамгаалалтын зэрэглэлээ өндөрсгөж, зарим замын хөдөлгөөнийг хуваарийн дагуу хязгаарлан, зогсоол дахь тээш хадгалах газар, хогийн сав зэргийг түр хааснаар тухайн бүсийн иргэдийн амьдралд бага ч гэсэн нөлөөлөх болно. Орон нутгийн телевизэд ажилладаг Нагано Хикарү чуулга уулзалт Осакад зохиогдох нь алс хэтийн ач холбогдолтой хэмээн ярьж байлаа. Учир нь 6 жилийн дараа энд Дэлхийн экпо зохиогдох юм.

Осака бол Японы хоёр дахь том хот. Осака хотоор төв болгосон Японы Кансай нутагт 18 сая иргэн амьдардаг. Үүнд Осака, Киото, Кобе болон ойролцоох бүс 1 цагийн тойрогт багтаж, үйлдвэрлэл, иргэд хамгийн ихээр төвлөрсөн бүс юм. Кобэгээс Осакад очиж ажил хэрэг хөөцөлдөж явсан Катаяма Кай манай сэтгүүлчид хэлэхдээ: Их хорийн Осакагийн чуулга уулзалт, бусад цуврал үйл ажиллагаа Осака болон манай Кансайн хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Миний бодлоор Их хорийн дээд уулзалт Ази, ялангуяа Зүүн Азийн бүсийн хөгжилд боломж нээх юм. Хэдийгээр хоёрхон хоногийн хурал боловч хагас жил үргэлжлэх 2025 оны Осакагийн Дэлхийн яармагт боломж бүрдүүлж, туршлага хуримтлуулна” гэжээ.

Ярилцлага өгсөн хүмүүсийн хэлсэнчлэн, Их хорийн дээд уулзалт Осакагийн хувьд, томоохон багц арга хэмжээг эхлүүлж байгаа юм. Үүнд энэ жилийн 9-р сард болох “2019 оны Америк хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээн”, 2025 оны дэлхийн яармаг, яг одоо зохион төлөвлөж байгаа олон улсын шинжтэй олон нийтийн спортын тэмцээн, амралт зугаалгын баазуудыг зохион төлөвлөх арга хэмжээнүүд багтаж байна. Их хорийн дээд уулзалтыг авч үзвэл, дэлхийн эдийн засгийн хөгжил, дэлхийн засаглалын тогтолцоог авч хэлэлцэх бөгөөд мөн Осака болон Японы олон улсын томоохон хурал зохион байгуулах чадавхыг шалгах шалгуур болох юм.



Их уншсан

холбоотой мэдээ