​"Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын Хэнань мужийн практик" сэдэвт бага хурал зохиогдов

2019-07-01 16:36:55
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудал бол дэлхийн олон орны хөгжлийн явц дахь нэг чухал асуудал юм. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд энэ асуудал орчин үеийн хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйлийн нэг билээ. БНХАУ хөдөө аж ахуйн их гүрний хувьд урт хугацааны турш хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдын асуудлыг зохицуулж ирсэн бөгөөд хөдөө тосгоныг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах үйлсэд ихээхэн амжилт гаргасныг дэлхийн олон орон өндрөөр үнэлж байна. ХКН-ын XIX бүгд хурлаар хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх явдлыг Хятадын онцлогтой социализмын хөдөө тосгоны хөгжлийн замаар замнах гол чиглэл болгосон юм.

6-р сарын 27, 28-нд Хэнань мужийн төв Жэнжөү хот, Ланкао суурин зэрэгт хөдөө тосгоныг хөгжүүлж, ядуурлыг бууруулах үйл хэрэгтэй холбоотой “ХКН-ын үйл явдал-Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын Хэнань мужийн практик” сэдэвт бага хурал зохиогдсон байна.

Шар мөрний эрэг дагуу байрладаг Хэнань муж Хятадын хөдөө аж ахуйн том муж, нийт 100 сая гаруй буюу Хятадын хамгийн их хүн амтай муж юм. Тус мужийн төв Жэнжөү хотын харьяат Ланкао суурин Хятадын ядуурлаас бууруулах ажил амжилтад хүрсэн анхны үлгэр жишээ суурины нэг билээ. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ланкаод гурвантаа очиж, ядуурлыг бууруулах ажлын талаар чухал заавар өгч байлаа. Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудлаар Хэнань муж Хятадын төлөөлөл болдог, харин Ланкао бол Хэнань мужийнхаа төлөөлөл болдог байна. Энэ удаагийн“ХКН-ын үйл явдал-Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын Хэнань муж дахь практик” сэдэвт бага хурлыг Хэнань муж болон Ланкао сяньд зохион байгуулсны утга учир үүнд байгаа юм.

Тус бага хурлыг олон улсын хэмжээнд зохион байгуулжээ. Дэлхийн нийт 35 улс орны улс төрийн 34 нам, 265 байгууллагын удирдагч, төлөөлөгч оролцсон байна. Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, орон нутгийн төрийн захиргааны нийт 28 төлөөлөгч оролцож, Хятадын хөдөө тосгоны хөжил, ядуурлаас бууруулах ажил байдалтай танилцсан юм. Тус арга хэмжээний Монголын багийн ахлагч, Монгол улсын ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Мягмар багийнхаа тухай танилцууллаа:

Мягмар Хятадын Хэнань мужид анх удаа иржээ. Хэнань мужийн хөдөө тосгоны хөгжил байдалтай биечлэн танилцсаны хувьд Хятадын хөдөө тосгоны хөгжлийн арга туршлаагаас суралцах зүйл их байна гэсэн юм.

Ядуурлыг бууруулах асуудал дэлхий нийтийн анхаарал хандуулдаг гол асуудлын нэг юм. БНХАУ байгуулагдсан 70 жилийн хугацаанд Хятад улс ядуурлыг бууруулах ажлыг тэргүүн чухал үүрэг болгон, эрс хэлбэрэлтгүй тэмцсээр ирсэн юм. Статистик тоо баримтад, 2012 онд Хятадын ядуу хүн амын тоо 99 сая орчим байсан бол 2018 оны байдлаар ядуу хүн амын тоо 16 сая болж, ядуу хүн амын тоо 82 саяар буурсан үзүүлэлт гарсан юм.

Хэнань мужийн Ланкао сянь ядуурлаас хамгийн түрүүнд ангижирсан Хятадын орон нутгийн үндсэн захиргааны нэг юм. Шар мөрний сав газарт оршдог тус сянь байгалийн хүнд гамшгийг олон жил туулж ирсэн бөгөөд ард иргэд нь маш ядуу амьдралтай байжээ. 1962 онд Ланкао сянь байгалийн хүнд гамшигт өртсөнөөр тус сяний 360 мянган иргэдийн 100 мянга нь тосгоноосоо дүрвэсэн гэдэг. Ийм гамшигт өртсөн үед ХКН-ын гишүүн, Жяо Юйлү гэдэг хүн энэ тосгонд ирж ажиллаж, тосгоны иргэдийг дайчлан цөлжилтийн эсрэг тэмцсэн байдаг. Тэрээр жил гаруйн хугацаанд Ланкаогийн 120 гаруй тосгоноор явж, нийт тосгоны 20 мянган га газрыг ойжуулжээ. Харамсалтай нь тэрээр 42-хон насандаа хэт ядарсны улмаас элэгний өвчнөөр нас барсан байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин түүний тухай дунд сургуулийн сурах бичгээс танилцаж байснаа дурссан бөгөөд Жяо Юйлүгийн үзэл санаанаас Хятад даяар суралцахыг уриалахын тулд Жяо Юйлүгийн дурсгалын музей, Жяо Юйлүгийн нэрэмжит боловсон хүчний сургууль байгуулсан юм.

“ХКН-ын үйл явдал-Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын Хэнань муж дахь практик” сэдэвт бага хуралд оролцсон гадаадын төлөөлөгчид Ланкао сяний Шүйчан тосгонтой танилцжээ. Ойр холд нэртэй ядуу байсан тус тосгон өдгөө ятга, хуучир зэрэг хөгжмийн зэмсэг үйлдвэрлэн баяжих замаар замнаж байна. Хөжмийн зэмсэгийн гол матераил болох Паотүн гэдэг мод яг энэ нутагт ургадаг байна. Тосгоны тариачид нутгийнхаа нөөцийг ашиглан хөгжмийн зэмсгийн үйлдвэр байгуулжээ. Одоогоор тосгоны иргэд сард дунджаар 5000 орчим юанийн орлогтой. Үйлдвэрлэж буй хөгжмийн зэмсэг нь 2000-20000 юанийн үнэтэй зарагдаж байгаа бөгөөд тал хувийг нь цахим худалдаагаар борлуулдаг гэж тосгоны удирдлага танилцууллаа. Монгол улсын Дархан-Уул аймгийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан Хятадын хөдөө тосгонтой биечлэн танилцсан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа:

Эрхэн сонсогчд оо, Сая та бүхэнд Хятадын хөдөө тосгоныг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах ажлыг сурталчлан танилцуулах тухай “ХКН-ын үйл явдал-Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын Хэнань муж дахь практик” сэдэвт бага хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Сурвалжлан мэдээлсэн сэтгүүлч Алтаннавч


Их уншсан

холбоотой мэдээ