Японы түрэмгийллийн эсрэг дайн үүссэний 82 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ болов

2019-07-08 09:36:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Японы түрэмгийллийн эсрэг дайн дэгдсэний 82 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 7-нд Бээжингийн Лү Гөүчяо гүүрийн Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны дурсгалын ордонд болж өнгөрлөө. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Цай Чи ёслолын арга хэмжээг даргалан явуулжээ.

Үдийн өмнөх 10 цагийн үеэр, ёслолын арга хэмжээ сүр жавхаатай төрийн дууны дунд эхэллээ. Олон салбарын төлөөлөл алгуур аажим шатаар өгсөж, гартаа баглаа цэцэг барин, Хятадын үндэстнүүдийнЯпоны түрэмгийллийн эсрэгдайны бэлэг тэмдэг болсон зэс баримлуудад цэцэг хүргэн, үрэгдсэн баатруудад хүндэтгэл илэрхийлсэн байна.

Төв хорооны холбогдох байгууллага, цэргийн төв зөвлөлийн улс төрийн ажлын хэлтэс, Бээжин хотын хариуцлагатай хүмүүс, Бээжинд Хятадын ард түмний Японы эсрэг дайнд оролцож өнгөрсөн ахмад дайчдын төлөөлөл, тэдний гэр бүлийн төлөөлөл, нийслэлийн оюутан сурагчид, офицер дайчид, боловсон хүчин гээд 500 гаруй хүн арга хэмжээнд оролцжээ.

Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ