Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны олон улсын форум өндөрлөв

2019-07-11 16:27:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд Хонконгт Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төв болон Хятад Америкийн солилцооны сангаас хамтран зохион байгуулсан "Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаа: Одоогийн байдал хийгээд ирээдүй" хэмээх олон улсын форум өндөрлөв. Хуралд оролцогчид үзэхдээ: Хятад Америк эдийн засаг худалдааны зөвшилцлөө эхлүүлсэн нь идэвхтэй мэдээлэл цацав. Энэ нь Хятад Америк хоёр орны ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийн эдийн засагт ашигтай юм.

Хоёр хоногийн хугацаатай уг форумд, Хятад, Америк, Канад, Япон, Сингапур зэрэг орон болон бүс нутгаас хүрэлцэн ирсэн оролцогчид "Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаа" "Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны одоогийн байдал хийгээд ирээдүй" "Даяарчлал, дэлхийн засаглал болон олон талт үзлийн ирээдүй" зэрэг гурван сэдвээр гүнзгий судлан хэлэлцэв. Хятад Америкийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцааны нэг юм, Хятад Америк хоёр тал хамтран ажиллавал хоёулаа ашиг хүртэж, тэмцэлдвэл бүгд хохирох болно. Хятад Америк хоёр орны тэргүүн нарын Осакагийн уулзалтаар чухал нийтлэг ойлголтод хүрч, эрх тэгш харилцан хүндэтгэсэн үндсэн дээр эдийн засаг худалдааны зөвшилцлөө эхлүүлэхийг зөвшөөрөв, энэ нь дэлхий дахинд идэвхтэй мэдээлэл цацсан байна гэж хуралд оролцогчид үзжээ.

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дэд дарга, Хятад Америкийн солилцооны санг үүсгэн байгуулагч Дүн Жяньхуа хэлэхдээ: Дэлхийн хамгийн том эдийн засгийн хоёр цогцын хувьд, Хятад Америк хоёр орон хэрхэн хамтран ажиллаж, хамтдаа оршин, урагш хөгжих зэрэг нь маш чухал юм. Хэдийгээр өрсөлдөөн сорилттой тулгарч байгаа ч гэсэн би Хятад Америкийн харилцааны ирээдүйд өөдрөг сэтгэлтэй байна гэжээ.

"Хятад, Америк хоёр орны харилцаа маш чухал, олон хүн хоёр орны харилцааг эерэг чиглэл рүү хөгжихийг хүсэж байна. Хятад, Америк хоёр орны эдийн засаг мах их харилцан нөхөж байдаг. Өнөөдөр Хятад улс дэлхийн хамгийн том нефть, байгалийн шатамхай хий худалдан авагч орны нэг, Америк бол дэлхийн хамгийн том нефть, байгалийн шатамхай хий нийлүүлэгч орон юм. Хэрэв худалдааны алдагдал байгаа бол үүнийг арилгаж болно. Учир нь эдийн засаг нь харилцан нөхөж байдаг. Тиймдээ бид өөдрөг байх ёстой."

Хонконгийн хятад хэлний их сургуулийн Санхүүгийн судалгааны дээд сургуулийн зөвлөлийн дарга Лю Зүнь-И хэлэхдээ, Хятад, Америк эдийн засаг, худалдааны хэлэлцээгээ дахин эхлүүлэх нь дэлхий нийтэд ашигтай.

"Хятад, Америкийн эдийн засаг харилцан нөхөх чадвар их, хэрэв худалдааны харилцаагаа үргэлжлүүлбэл хоёр талд ашигтай, бусад орнуудад ч ашигтай. Хятад улсын хувьд энх тайвнаар зохицуулж, хоёр талын худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийг хүсэж байна. Өнөөдөр болоход хоёр тал харилцан уялдаатай байж, харилцан салж чадахгүй болоод байна, энэ бол сайн учир, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэх ёстой юм." гэжээ.  
Лю Зүнь-и: Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян 2019 оны Давосын зуны чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр, Хятад улс банк санхүүгийн үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг цаашид гүнзгийрүүлж, 2020 он гэхэд санхүүгийн салбарын гадаадын хөрөнгийн хувьцааны хязгаарлалтыг хүчингүй болгох болно. Энэ арга хэмжээ нь Хятад улс гадаад нээлттэй байхаа хэвээр байлгаж буйг харуулж байна. Хятадын өнөөдрийн олсон ололт амжилт нь өөрчлөлт нээлтийн үр шимтэй холбоотой, Хятад улс цаашид өөрчлөлт, нээлтээр дэлхий дахинд эерэг мэдээлэл уламжлах бөгөөд идэвхтэй үр дүнд хүрэх болно гэж онцолсон гэжээ.   

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн дэд дарга Вэй Жяньгөү энэ удаагийн Хятад Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны олон улсын чуулга уулзалтын үр дүнг дүгнэж хэлэхдээ, чуулга уулзалт нь Хятад, Америк хоорондын адил бус давхаргын харилцан итгэлцлийг нэмэгдүүлсэн байна. Хятад, Америк хоёр орон тогтвортой чиглэлээр хөгжихийг хуралд оролцогсод хүсэж байна гэжээ. Тэрээр: Энэ удаагийн уулзалт нь харилцан итгэлцлийг нэмэгдүүлсэн төдийгүй Америкийн олон хүмүүс уулзалтад оролцсон, тэд хоёр орны хамтын хөгжлийн үндэс суурийг бодолцсоны улмаас уулзалтад оролцож байгааг хараад баяртай байна. Иймэрхүү нөхцөл байдалд Хятад Америкийн эдийн засаг, худалдааны харилцааг авч хэлэлцэн, чин үнэнчээр асуудлыг авч үзэн, арга төсөл хайхыг бид хүсэж байна. Ингэвэл бид дараачийн хөгжлийн чиг хандлага, хамтын хөгжил дэвшил, зохицуулалттай, хамтран ажилласан, тогтвортой хөгжлийн зам мөрийг хайж чадна гэдэгт найдаж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ