​Монголын сэтгүүлчдийн баг Юньнань мужийн Лүнрүн цайны корпорацтай танилцав

2019-07-11 17:49:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 11-нд, Монгол улсын сэтгүүлчдийн баг Юньнань мужийн Лүнрүн цайны корпорацтай танилцсан байна.

Лүнрүн цайны корпорац нь 2003 онд байгуулагдаж, цай тарих, боловсруулах, борлуулах, судлан шинэчлэх, цайны соёлыг сурталчлах ажлыг нэгтгэсэн өндөр технологийн компани билээ.

Лүнрүн цай нь Чаннин, Фэнчин, Юньшань, Күньмин-д дөрвөн том үйлдвэрийн баазтай бөгөөд Хятадын баруун өмнөд бүсийг өөрийн бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэх стратегийн зорилт тавин ажиллаж байна.

Их Хорийн чуулга уулзалт, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт зэрэг олон улсын хэмжээний арга хэмжээнд Лүнрүн цайны дээжийг төрийн бэлэг болгож гадаадын удирдагчдад олон удаа бэлэглэсэн түүхтэй билээ.

МУ-ын Дундговь аймгийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч М.Автайхаан тус компанитай танилцсан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.


Далайнтуяа мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ