Гадаадын хөрөнгө Хятадын эдийн засгийн хөгжилд илтгэлтэй байгаагаа дахин харууллаа

2019-07-11 19:26:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны эхний хагаст Хятад улсын бодитой ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 478 тэрбум 330 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2 хувиар нэмэгдсэн тухай Хятадын Худалдааны яамны 7-р сарын 11-нд нийтэлсэн тоо баримтад харууллаа. Дэлхийн эдийн засгийн эрсдэл нэмэгдэж, олон улсын хэмжээн дэх шууд хөрөнгө оруулалт удааширч буй нөхцөлд Хятад улс дахь гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй өсөн нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид өөрийн практикаараа Хятад улсын эдийн засагт илтгэл дүүрэн байгаагаа дахин харуулж байна.

Бодитой тоо баримтын дагуу, энэ оны эхний хагасын Хятад улс дахь гадаадын хөрөнгө оруулалт нь дараах хэдэн илт онцлогтой: Нэгд. Гадаадын хөрөнгө оруулалт нь өнгөрсөнд “угсарч боловсруулах” зэрэг аж үйлдвэрийн гинжин хэлхээ нь харьцангуй дор төвшнөөс дунд, дээд түвшний технологи бүхий ажил төрлийн салбар зүг шилжсэний улмаар Хятадын дэвшилт технологи бүхий аж үйлдвэрийн салбарын гадаад хөрөнгийг бодитой ашигласан хэмжээний мөн үеийнхээс 44.3 хувиар өсөж, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 28.8 хувийг эзэлсэн байна. Энэхүү өөрчлөлт нь Хятад улсын эдийн засаг өндөр хурдаас чансаатай хөгжил тийш шилжиж буй нөхцөл байдалтай яв цав нийцэж байна. Хоёрт. Гол гол хөрөнгө оруулагч улс орнуудын хөрөнгө оруулалт ерөнхийдөө маш тогтвортой байж байна. Үүнд БНСУ, Япон, Герман, Европын Холбоо зэргийн Хятад улс дахь хөрөнгө оруулалт тус тус 63.8%, 13.1%, 81.3% болон 22.5%-иар өсөн нэмэгдсэн нь Хятад улс мөн л гадаадын хөрөнгө оруулагчийн сонирхлыг хамгийн их татдаг зах зээлийн цогц хэвээр буйг илхэн гэрчилж байна.

Өдгөө, худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл үргэлжлэн даамжирч, олон улсын хөрөнгө оруулагчдын илтгэл алдарч байна. 2018 онд олон улсын FDI 2017 оныхоос 13 хувиар буурсан бол Хятадын зах зээл дэх гадаадын шууд хөрөнгө оруулалт харин 4 хувиар өсөн нэмэгдсэн байна. 2019 оны эхний хагаст Хятад улсын бодитой ашиглаж буй гадаадын хөрөнгийн хэмжээ үргэлжлэн нэмэгдсэн нь Хятад улсын эдийн засгийн өвөрмөц онцгой татах хүчин чадалтайг дахин гэрчлэн харууллаа.

Юуны өмнө, Хятад улс бол 1 тэрбум 400 сая хүн амтай хэрэглээний томоохон зах зээл, мөн ч дундын орлоготой хамгийн олон оршин суугчтай улс орон учраас Хятад улсад хөрөнгө оруулах нь гадаадын бизнес эрхлэгчдэд үнэнхүү ашиг тус хүртээх болно. 2018 онд жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрүүд хөрөнгө оруулсан гадаадын болон Хонконг, Макао, Тайваний бизнес эрхлэгчдийн цэвэр ашиг нь 1 их наяд 677 тэрбум 550 сая юаньд хүрч, 1.9%-иар нэмэгдсэн аж. Хятадын ард түмний хэрэглээний түвшин тасралтгүй дээшлэхийн хирээр гадаадын хөрөнгө оруулагчдын ашгийн орон зай нь улам ихсэх нь маргашгүй үнэн юм.

Нэг улс орны эдийн засгийн амьжиргааны эрч хүчийг хэмжих чухал үзүүлэлт болсон гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсээр байгаа нь тухайн улс ор ны эдийн засгийн хөгжлийн уян хатан чанар, хэтийн төлөвийг тусгаж байдаг. Дэлхийн Банкны 6-р сарын эхээр нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайланд энэ жил болон ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө бүгд буруулсан бол Хятад улсын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө өөрчлөөгүй хэвээр үлдээж, Хятад улс гаднын болон дотоодын сорилтуудыг зохицуулж давах бүрэн чадамжтай хэмээн үзсэн байна. Одоо Хятад улс яг эдийн засгийн бүтцийн тохируулга, аж үйлдвэрийн хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөлт хийж, инновацын хүчин чадал нь тасралтгүй дээшлэн, аж үйлдвэрийн гинжин хэлхээний давуу тал нь ил тод болж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах чухал учир шалтгаан болсон аж. Боловсруулах салбараар жишээлэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид өмнө нь цэвэр боловсруулж угсрах ажил төрлийг сонирхдог байсан бол одоо цар хүрээ нь тэлж, компьютер, Нийлмэл интеграл схем integrated circuit, ухаалаг үйлдвэрлэл зэрэг дэвшилтэт технологийн салбарт түлхүү анхаарал хандуулах болсон байна.

Эдийн засгийн интегралчлал өнөө сөрөг урсгалд тулж байгаа хэдий ч, Хятад улс мөн л нээлттэй байдлаа өргөтгөн, бизнесийн орчноо сайжруулж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын сэтгэлийг тогтворжуулж чадаж байгаа юм. Гаалийн тарифыг ихээр буруулж, гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг багасган, “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийг баталж, Их 20-ын Осакагийн чуулга уулзалтаар гадаадад нээлттэй хөгжих 5 зүйлт арга бодлогыг зарласан зэрэг нь бүгд л Хятад улсын үнэнч байр суурь, шуурхай үйл ажиллагааг харуулж, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байна. 2019 он гарснаас нааш, Америкийн “Тесла”, “Эксон Мобил”, “Проктер & Гэмбл”, Германы “БАСФ”, БНСУ-ын LG зэрэг аж ахуйн нэгжүүд нь бүгд Хятад улс дахь ажил төрлийн эрхлэлтээ эрчимжүүлсэн байна. “Аппле” компани “Мак Про” зөөврийн компьютерын үйлдвэрлэлийн шугамаа ч Америкаас Хятад улсад нүүлгэх тухай яригдаж эхлээд байна.

Дэлхийн хэмжээнд худалдааг ивээх үзэл гарч авч байгаа нөхцөлд гадаадын бизнес эрхлэгчид Хятад улсаас хөрөнгө татсангүй, харин ч ажил төрлийн цар хүрээгээ тасралтгүй өргөжүүлж байгаа нь тэд ирэх тусмаа чансаатай хөгжиж байгаа Хятад улсын эдийн засгийн асар том боломжийг олж харсанд байгаа юм. Хятад улсын эдийн засагтай хамтдаа урагшлах сонирхолтой гадаадын аж ахуйн нэгжүүд улам гүнзгийрч буй өөрчлөлт, улам тэлэгдэж буй нээлттэй байдлаас улам их ач тус хүртэх нь лавтай юм.

Их уншсан

холбоотой мэдээ