БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол улсад айлчлав

2019-07-12 16:12:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань 7-р сарын 10-12-нд Монгол улсад айлчилж, Улаанбаатарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхийлөгч Х.Баттулга нартай тус тус уулзаж, БНХАУ, Монгол улс дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагаанд оролцов.

У.Хүрэлсүхтэй уулзах үеэр, Ван Чишань хэлэхдээ: Хятад Монгол бол мөнхийн хөрш. Хятадын тал хоёр орны харилцааг хөрш зэргэлдээ орнуудын гадаад харилцааны чухал байранд тавьж, хоёр орны харилцаанд тасралтгүй шинэ агуулга, идэвх хүчин сэлбэсээр ирэв. Монгол улс Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг сайшааж байна, "Бүс ба зам" санаачилга болон "Хөгжлийн зам"-ыг гүнзгий холбохыг ахиулж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг нэн их бодит үр дүнд хүргэх болно. Монголын талтай хамтдаа Хятад, Монголын III экспог сайтар зохион байгуулж, хилийн боомтын солилцоо болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, урт хугацаагаар тогтвортой, хамтдаа хөгжин цэцэглэсэн Хятад Монголын хилийн бүсийн бүтээн байгуулалтыг ахиулахад Хятадын тал бэлэн байна. Ард олны сэтгэл зүрхэнд хүрсэн, нөлөө ихтэй дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн солилцооны ажиллагаануудыг зохион байгуулж, хоёр орны иргэдийн ойлголцлыг тасралтгүй нэмэгдүүлж, Хятад Монголын найрсаг харилцааны үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Монголын талтай үндэсний болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Монгол Орос гурван орны хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, Хятад Монгол Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын ахицыг түргэтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

У.Хүрэлсүх хэлэхдээ: Хятадтай сайн хөршийн найрсаг харилцаа болон харилцан ашигтай хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх бол Монгол улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл байсаар ирэв. Хятадын талын дотно, үнэнч, харилцан ашигтай, багтаамжтай байдаг хөрш орнуудтай харилцах гадаад харилцааны үзэл баримтлал нь Монгол Хятадын харилцааг дорвитой ахиулж, "Бүс ба зам" ба "Хөгжлийн зам"-ыг сайтар холбож, хоёр ард түмэнд тасралтгүй ашиг хүртээж болно. Хятад улсын хөгжлийг Монголын тал бишрэн сайшааж, Хятадын талын харамгүй туслалцаанд талархаж, "Бүс ба зам" санаачилгыг дэмжиж, нэг Хятад улсын зарчмыг баримталж, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа харилцан хүндэтгэсэн, тус тусын хөгжлийн замыг хүндэтгэсэн, эрх тэгш харилцан ашигтай зарчмын дагуу, Хятад улстай олон салбарт бүтээлч хамтын ажиллагаагаа өргөтгөж, иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад бэлэн байна гэжээ.

Уулзалтаас өмнө, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Төрийн Ордонд зохион байгуулсан ёслол төгөлдөр угтах ёслолд Ван Чишань оролцов. Уулзалтын дараа, найрсаг хотхон байгуулах, Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах барилга байгууламжийн төсөл зэрэг хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хамт оролцож, Хятадын талаас туслан байгуулсан Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны авто замыг ашиглалтад оруулах, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын самбарын хөшиг нээх ёслолд оролцов.

Г.Занданшатартай уулзах үеэр Ван Чишань хэлэхдээ, БНХАУ тогтвортой хөгжих нь дэлхийн улс орнуудад, түүний дотор Монгол Улсад ч сайн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Монголын талтай харилцан солилцоо хийж, хөгжлийн туршлагаа хуваалцахад Хятадын тал бэлэн байна. Хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо бол Хятад, Монголын улс төрийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Хоёр талаараа төр гүрний засаглал, хууль тогтоолын байгуулалт зэрэг талаар харилцан суралцаж болох юм. Хоёр тал мөн олон төрөл хэлбэрийн хүмүүнлэгийн солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжилд залгамж хүчин бэлтгэх ёстой гэжээ.

Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Бүс ба зам нь шинэ зуун, шинэ эриний олон улсын хамтын ажиллагааны шинэ загвар болсон бөгөөд Хятад улсын харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх гадаад бодлого, олон улсын нөлөөлөх хүчийг Монголын тал өндрөөр үнэлэн сайшааж байна. Монголын тал Түвд болон Тайвань бол Хятад улсын салгаж болшгүй нэгэн хэсэг, холбогдох асуудал нь Хятад улсын дотоодын хэрэг мөн гэх байр суурь баримтална. Хоёр орны төр баригч намуудын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв.

Х.Баттулгатай уулзах үеэр Ван Чишань хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилд найрсаг хамтын ажиллагаа ямагт Хятад, Монголын харилцааны гол урсгал байсаар ирсэн юм. Өдгөө хоёр орны харилцаа түүхийн шинэ гараанд байна. Хятад, Монгол хоёр улс заавал улс төрийн зөв чиг хандлага баримталж, харилцан хүндэтгэсэн, итгэлцсэн стратегийн түнш, харилцан ашигтай, харилцан хөнгөлөлттэй хамтын ажиллагааны түнш, байнгын харилцаатай найрсаг түнш, харилцан дэмжиж туслалцах олон талт хамтын ажиллагааны түнш байх хэрэгтэй. Монголын талтай хамт хичээн чармайж, дээд зиндааны удирдан дагуулалтыг баталж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаа болон иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлж, бүс нутаг олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад Хятадын тал бэлэн байна гэв.

Х.Баттулга хэлсэн үгэндээ, Монгол, Хятадын харилцааны 70 жил өөр өөр хөгжлийн үе шатыг туулсан бөгөөд улс орнууд хоорондын найрсаг хамтын ажиллагааны үлгэр жишиг болсон юм. Харилцан бие биенийхээ амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал асуудлыг хүндэтгэсэн үндсэн дээр хоёр орны харилцааны хөгжлийг ахиулж, хоёр талын худалдаа хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын хөгжил дэвшлийг ахиулахад Монголын тал бэлэн байна гэв.

Монгол улсад айлчлах хугацаандаа Ван Чишань мөн Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшиний хамт дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцож, Хятад, Монголын найрсаг харилцаанд гарамгай хувь нэмэр оруулсан найрсаг зүтгэлтнүүдэд шагнал гардуулж, Монгол улсын үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ