Эх орны умард бүсийг улам үзэсгэлэнтэй болгоно

2019-07-17 10:19:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан ӨМ-ын ажил байдалтай танилцаж, “Эхний хүсэл тэмүүллээ бат цээжлэн, үүрэг хариуцлагаа ягштал биелүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулсан боловсрол сургалтад хэлэхдээ: Эхний хүсэл тэмүүлэл болон үүрэг хариуцлагаа бат цээжлэн, ард түмнээр үндэс болгосон хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөн, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, тогтвортой өсөлт, өөрчлөлт, бүтцийн зохицуулалт, ард түмэнд өгөөжтэй байлгах, эрсдэлээс сэргийлэх, тогтвортой байдлыг хамгаалах төрөл бүрийн ажлаа сайтар биелүүлэн, үндэстнүүдийн ард түмний хүртээмжтэй, жаргалтай, аюулгүйн баталгаатай сэтгэгдлийг нэмэгдүүлж, эх орны умард бүсийг улам үзэсгэлэнтэй болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэжээ.

Тэрээр: 15-16-нд, ӨМӨЗО-ны оршин суугчдын хороолол, ойн талбай, хөдөө тосгон, их дээд сургууль, албан байгууллагын ажил байдалтай танилцан, үндэстнүүдийн боловсон хүчин, ард иргэдтэй уулзаж, эдийн засаг, нийгмийн хөгжил, экологийн боловсны байгуулалтад шинжилгээ хийж, “Эхний хүсэл тэмүүллээ бат цээжлэн, үүрэг хариуцлагаа ягштал биелүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулсан боловсрол сургалтад оролцон, заавар өгсөн байна.


Их уншсан

холбоотой мэдээ