Эдийн засгийн шинэ цогцын үг хэлэх эрх хийгээд төлөөлөх чанарыг дээшлүүлэх ёстой

2019-07-17 20:00:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийнцагаар 16-нд Олон улсын валютын сангийн (IMF)гүйцэтгэх зөвлөл мэдэгдэхдээ: Лагарде ерөнхий захиралын тушаалаасааогцрох хүсэлтийг хүлээн авч, дараагийн ерөнхий захиралыг сонгох журмыг даруй түргэн эхлүүлэх болно гэжээ. ОУВС 15 дахь удаагийн квотын ерөнхий шалгалтыг өрнүүлж буй зангилаа үед, Лагарде ерөнхий захиралын оронд хэн гарсан ч гэсэн цөм цагүеийн урсгалыг дагаж, ОУВС-гийн квот болон засаглалын өөрчлөлтийг идэвхтэй ахиулж, шинэ зах зээл бүхий орон болон хөгжиж буй орны үг хэлэх эрх хийгээд төлөөлөх чанарыг үргэлжлэн дээшлүүлснээр, ОУВС өөрийн хууль ёсны чанар болон үр ашигтай чанараа нэн сайн хамгаалж чадах юм.

Америк Европоор удирдуулсан Bretton Woods системийн чухал өвийн хувьд, ОУВС дэлхийн валютын хамтын ажиллагааг ахиулах, хөрөнгө мөнгө хийгээд туслалцаа хангах, олон улсын банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах зэргийн төлөө хичээн зүтгэх ёстой. Шинэ зуунд орсноос хойш, дэлхийн эдийн засгийн байдалд томоохон өөрчлөлт гарав. Нэг талаар, эдийн засгийн шинэ цогц хурдтай мандаж, дэлхийн эдийн засагт эзлэх эрх нь тасралтгүй дээшилж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр нь тасралтгүй нэмэгдэв. Нөгөө талаар, дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдлыг багасгах, олон талт худалдааны ахицыг урагшлуулах, бүрэн эрх бүхий өрийн хямралыг зохицуулах зэрэг талаар дэлхийн эдийн засгийн өнөөгийн засаглалын систем хүчин мөхөстөж байна. Иймэрхүү нөхцөлд, ОУВС-гийн өөрчлөлтийг ахиулах, дэлхийн эдийн засгийн үйл хэргийн явц дахь шинэ зах зээл болон хөгжиж буй орны оролцоо болон үг хэлэх эрхийг дээшлүүлэх зэрэг нь том хандлага болоод байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн бүтэц загвар дахь эдийн засгийн цогцуудын өнөөгийн эзэлж буй байр суурийн хувьд, ОУВС-гийнквот болон засаглалын байдал нь эдийн засгийн бүтэц загварын өөрчлөлт шилжилтийг бодитоор тусгаж чадаагүй байсаар. Жишээлбэл, шинэ зах зээл бүхий орон болон хөгжиж буй орны GDP бүх дэлхийн хэмжээний тал хувийг эзэлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 80 гаруй хувьд хүрэв, харин дэлхийн эдийн засаг дахь Америкийн эзэлж буй хэмжээ буураад бараг 20 хувьд хүрсэн боловч Америк ОУВС-д саналаа өгөх хамгийн их эрхтэй орон байж, энэ нь 16.52%-д хүрсэн ба том чухал бодлого шийдвэрийн асуудлаар үгүйсгэсэн санал нэгийг өгөх эрхтэй хэвээр байсаар, мөн хөгжсөн орнууд ОУВС-д эрх мэдэн зохицуулах байр суурьтай байсаар.

Эдийн засгийн цогцуудын саналаа өгөх хувь хэмжээ хийгээд эдийн засгийн байр суурь харилцан тохирохгүй байгаа иймэрхүү нөхцөл байдал нь шинэ зах зээл бүхий орон болон хөгжиж буй орны ашиг сонирхлыг хохироогоод зогсохгүй ОУВС-гийн төлөөлөх чанар, бодит чанар хийгээд хууль ёсны чанарыг ч нөлөөлөх болно.

Их уншсан

холбоотой мэдээ