Ши Жиньпин гадаадад суугаа дипломат албан тушаалтнуудыг хүлээн авч уулзав

2019-07-18 09:44:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Ардын их хурлын ордонд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэгийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 2019 оны гадаадад суугаа дипломат албан тушаалтнуудын ажлын хуралдаанд оролцсон бүх элчин сайд, дипломат албан тушаалтнуудыг хүлээн авч уулзаж, Намын төв хорооны өмнөөс хуралд халуун баяр хүргэж, гадаадад ажиллаж буй бүх дипломат ажилтнуудад дотнын мэндчилгээ дэвшүүлэв.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И уулзалтад оролцож, хуралдаанд үг хэлэв. Хурлаар өнөөгийн олон улсын байдал ба Хятадын хөгжлийн оршиж буй түүхэн шат үеийг гүнзгий задлан шинжилж, анхны зорилтоо үл мартан, үүрэг хариуцлагаа бат цээжилж, Ши Жиньпинээр төв болгосон намын төв хорооны удирдлага дор ШиЖиньпиний гадаад харилцааны үзэл баримтлалаар жолоодлого болгож, гадаад ажлын тухай намын төв хорооны чухал тохируулалтыг тууштай хэрэгжүүлж, хичээн ажиллаж, идэвхтэй хүчин зүтгэл гарган, шилдэг ажлын үр бүтэмжээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтан авч, "хоёр 100 жил" -ийн төлөвлөгөөг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн сэргээн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэхээр нэн их нэмэр хандив оруулахыг дипломат албан тушаалтнуудад шаардав.

Их уншсан

холбоотой мэдээ