Хугацаагүйгээр гал зогсоох хэлэлцээр тохиролцов

2019-07-18 15:26:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тусгай төлөөлөгч Мартин Сэддик 17-нд Беларусийн нийслэл Минск хотноо хэлэхдээ, Украйны зүүн нутгийн мөргөлдөгч талууд энэ сарын 21-нээс эхлэн хугацаагүйгээр гал зогсохоор тохиролцсон гэжээ.

Украйны асуудлаарх гурван тал Украйн, ЕАХАБ, Орос-ын нэгдсэн холбоо барих ажлын хэсэг мөн өдөр Минскт хэлэлцээ хийсний дараа Мартин Сэддик хэвлэлийн бага хурал дээр, “орон нутгийн цагаар 21-ний өглөөнөөс мөргөлдөгч талууд хугацаагүйгээр гал зогсох мэдэгдлийн агуулгыг мөрдөж эхэлнэ, үүнд гал нээлцэхгүй байхыг батлах цогц арга хэмжээ хамрагдсан” гэжээ.

Мартин Сэддикийн хэлж буй мэдэгдэлд, мөргөлдөгч талуудын хамгийн дээд командлалын газар нь нээлттэй мэдэгдлийн хэлбэрээр гал зогсох тушаал өгч, дайрах, тагнах болон эвдэж бусниулах ажиллагаагаа бүрэн зогсоож, ямар ч зэр зэвсэг хэрэглэхгүй байхыг батлах бөгөөд оршин суугчдын хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг иргэний хэрэглээний дэд бүтцийн төхөөрөмжид хүнд зэр зэвсэг байрлуулахгүй зэрэг агуулга багтжээ.


Д.Хүчитбаатар

Их уншсан

холбоотой мэдээ