Америкийн Конгресс тогтоол батлав

2019-07-18 16:35:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 7-р сарын 17-нд, Трампын засгийн газраас Саудын Араб зэрэг оронд цэргийн зэвсэг нийлүүлэхийг хориглох зорилгоор АНУ-ын Төлөөлөгчдийн Танхим 3 тогтоол баталжээ.

Америкийн хэвлэл мэдээллийн эх сурвалжаас үзвэл, Трамп урьд нь энэхүү тогтоолд үгүйсгэх эрхээ хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ. Хэрэв ерөнхийлөгчийн үгүйсгэх эрхийг хүчингүй болгоё гэвэл заавал сенат болон төлөөлөгчдийн танхимын гуравны хоёр хувийн гишүүний дэмжлэгийг олох ёстой, үүнийг биелүүлэх боломж маш бага гэж Америкийн хэвлэлийнхэн үзжээ.

Трамп өнгөрсөн 5-р сарын эцсээр "Ираны заналхийлэл" гэдэг нэрээр Холбооны хуулиар тогтоосон "онцгой байдлын зам" -аар Конгрессийн шалгалтыг тойрч гарч, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Иордан зэрэг орнуудад шууд 8.1 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэн, үйлчилгээ хангах шийдвэр гаргахыг зэхэжээ. Энэхүү үйлдэл нь Конгрессийн олон гишүүний шүүмжлэлд өртсөн юм.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ