Хятадын хүүхдийн номын V үзэсгэлэн нээгдэв

2019-07-18 16:37:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ:Хүүхдийн номын салбарын жил тутмын ээлжит хурал-Хятадын хүүхдийн номын V үзэсгэлэн 7-р сарын 17-23-ны өдрүүдэд Бээжинд зохиогдож, нийт 35 мянга гаруй төрлийн номыг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд олон улсын нэр алдартай хүүхдийн номын хэвлэлийн газар ч оролцож байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Хятадын хүүхдийн номын хэвлэлийн газрын олон улсын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, хүүхдийн унших чадварыг баяжуулсан төдийгүй бие дааж бичих авьяасыг ч дээшлүүлсэн байна.

"Хүүхдүүдийн уншсан "Хятадыг уншхуй" шүлгээр Хятадын хүүхдийн номын V үзэсгэлэн нээгдэв.

Энэ удаагийн үзэсгэлэн "Тансаг ертөнцтэй танилцах" уриан дор болж, "Хятадын хүүхдүүд дэлхий дахины сонгодог номыг унших, дэлхий дахины хүүхдүүд Хятадын сайн номыг унших" зорилт тавин, гадаад дотоодын гол гол хэвлэлийн газрууд болон нэр төртэй зохиолчдын бүтээлүүдийг цуглуулан, 35 мянган ширхэг номыг танилцуулж байна. Эдгээр номууд нь хүүхдийн уран зохиол, шинжлэх ухааны мэдлэг, шог зураг, уламжлалт соёл, боловсрол олгох зэрэг төрөл багтсан бол гадаадын ном нийт 5000 ширхэгт хүрч байна."

Хатагтай И зургаан настай охиноо дагуулан нээлтэд оролцох үеэр сэтгүүлчид хэлэхдээ, охин болон бид хоюулаа номын ашиг хүртэгч юм гэж байлаа.

"Бид жил бүр ирдэг. Одоо гурав дахь удаагаа болж байна. Хүүхэд мань багаасаа ном унших их дуртай юм. Бид олон жилийн турш хүүхэдтэйгээ хамт ном уншдаг. Одоо "Гоо сайхны аялал" номыг уншиж байна. Урлагийн тухай бичсэн ном, хүүхдийг багаас нь ном унших сайн зуршилтай болгохыг бодож байна."

Хятадын хүүхэд багачуудын унших номын хэвлэлийн байгууллага Жей Ли хэвлэлийн газар энэ удаагийн үзэсгэлэнд зурагтай ном, хүүхдийн уран зохиол, шинжлэх ухааны унших ном, боловсролын ном гээд 300 гаруй төрлийн номыг дэлгэн үзүүлж байна. Уг хэвлэлийн газрын ерөнхий редакторын орлогч Ма Жей танилцуулахдаа, өдгөө Хятадын өөрөө найруулж хэвлүүлсэн ном ба зохиогчийн эрхийг авсан номуудын зах зээл дэх борлуулалт сайн байна. Зарим цуврал номуудын борлуулалтын хэмжээ 100 сая юанийг давж байна гэв. Тэрээр хэлэхдээ, "Өөрөө найруулж хэвлүүлсэн зурагтай номын хувьд энэ хэдэн жилд бид "Ва ва луу зурагт номын цуврал"-ыг гаргаж, өдгөө энэ цувралын ном арван хэдэн төрлийн байх бөгөөд зарим нь олон улсын том шагнал хүртсэн. Сүүлийн жилүүдийн байдлаар Хятадын өөрөө найруулж хэвлүүлсэн номын зураг, үлгэрийн хувьд бүгд нэлээд өндөр түвшинд хүрсэн юм. Гаднаас зохиогчийн эрхийг авсан номын дотроос Спенс, Ганцаардсан гариг энэ хоёр цувралын борлуулалт маш сайн байна. Үүнээс гадна бид Баба аав каталогийн цуврал, Анаахайнууд каталогийн цуврал зэргийг үзүүлж байна. Энэ хэдэн цувралын борлуулалтын хэмжээ бүгд 100 сая юанийг даваад байна " гэжээ.

Өнгөрсөн жилүүдтэй харилцуулбал энэ жилийн үзэсгэлэн олон улсын түвшинд цар хүрээ нь улам өргөжжээ. Тус үзэсгэлэнт DK, Scholastic, Пингвин, Харпер Коллинз зэрэг олон улсын хүүхдийн номын хэвлэлийн газруудын брэндүүд тавигдаж байна. Үүнээс гадна, 11 төлийн хэлээр хэвлэгдсэн олон улсын зурагт дэвтэр, олон улсын шагнал хүртсэн зуу гаруй хавсралт зурагтай бүтээлүүд бяцхан уншигчдын анхаарлыг ихээр татлаа.

Олон улсын хүүхдийн номын холбооны дарга Жан Минжөү сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, сүүлийн жилүүдэд Хятадын хүүхдийн номын хэвлэлийн газрын олон улсын хамтын ажиллагаа улам өргөжихийн хирээр Хятадын хүүхдүүдийн ном унших чадварыг баяжуулсан төдийгүй бие дааж бичих авьяасыг ч дээшлүүлсэн байна гэжээ. Тэрээр:Олон улсын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжсөөр байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд, гадаадын нэр нөлөө бүхий, сонгодог, шагнал авсан бүтээлүүд Хятадын номын санд орж ирэх болжээ. Үүний зэрэгцээ, Хятад улс гадаадын хэвлэлийн газруудад хэвлэлийн эрх олгох хэмжээ ч нэмэгдсэн байна. Хятадууд дэлхийн олон сонгодог бүтээлүүдийг унших шаардлагатай, мөн дэлхийн улс орнууд ч Хятадын сайн номуудыг унших шаардлагатай юм. Ялангуяа, хүүхдийн ном нь хүүхдүүд хоорондын сэтгэлийг холбох гүүр болж, хүүхдүүд өөрийн улс үндэснийхээ содон содон номуудыг унших боломжтойгоос гадна бусад улс үндэсний сайн номуудыг унших боломжийг хангаснаар, хүүхдүүд нь хүн төрөлхтний тухай ойлголтыг буй болгоход дэмждэг болдог юм.



Их уншсан

холбоотой мэдээ