Эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээн зэмлэв

2019-07-18 16:40:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд, Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Зариф Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон хурлын үеэр, Иранд эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлж буй АНУ-ыг зэмлэн буруушаагаад, энэ нь эдийн засгийн террорист заналхийлэл, Иран зэрэг орнуудын тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхийн "хамгийн аюултай заналхийлэл" хэмээн үзсэн байна.

Тэрээр мөн өдөр тогтвортой хөгжлийн талаарх НҮБ-ын дээд түвшний улс төрийн форумын сайд нарын хэмжээний хурлын үеэр хэлэхдээ, Иранчууд улс төрийн хууль бус зорилгод хүрэхийн тулд гэмгүй энгийн иргэдэд чиглэсэн" эдийн засгийн терроризм "-д өртөж байна. АНУ, Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, Иранд хууль бус хилийн чанадын эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь Иран болон хөрш орнуудын тогтвортой хөгжлөө биелүүлэх зорилтод хамгийн их заналхийлэл бий болгож буйг эсэргүүцэж байна гэжээ.

Тэрээр: тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт нь урьдчилсантөсөөлөлд хүрч чадаагүй бөгөөд хөгжсөн орнууд өөрсдийн үүргээ биелүүлээгүй байна. Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх амлалтаа баримталж, тогтвортой хөгжилд таатай орчин бий болгохыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ