Хятадын эдийн засаг гадаад орчноо дахин тэнцүүлээд үр дүнд хүрэв

2019-07-18 16:45:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, IMF буюу ОУВС 17-нд мэдэгдэл гаргаж, 2018 оны Хятадын гадаад валютын хэмжээ үндсэндээ дунд хугацааны эдийн засгийн ерөнхий байдалтай нийцсэн бөгөөд Хятадын эдийн засаг гадаад орчноо дахин тэнцүүлээд үр дүнд хүрсэн гэж тэмдэглэжээ.

Мөн өдөр, IMF буюу ОУВС -гийн гаргасан “2019 оны гадаад эрсдэлийн тайлан”-нд тэмдэглэснээр, Хятадын эдийн засгийн ердийн дансны ашгийн ДНБ-д эзлэх хэмжээ 2007 онд 10 орчим хувьтай байснаасаа 2018 он болоход 0.4 хувьтай болж буурсан байна. Хятадын гадаад валютын хэмжээ үндсэндээ дунд хугацааны эдийн засгийн ерөнхий байдалтай нийцээд байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлт экспортод түшиглэхээ больж, харин дотоод хэрэглээгээ нэмэгдүүлдэг болсныг харууллаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ