Турк F-35 төсөлд үргэлжлэн оролцох “Боломжгүй”

2019-07-18 16:56:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: Америкийн Цагаан ордон 17-ны өдөр зарлахдаа: Турк улс Оросоос S-400 пуужингийн довтолгооноос хамгаалах систем худалдан авсан учраас Турк F-35 байлдааны нисэх онгоцны төсөлд үргэлжлэн оролцох “Боломжгүй” болсон гэжээ.

Цагаан ордон мөн өдөр мэдэгдэл нийтэлж, Туркийн хийж байгаа үйл ажиллагаа нь НАТО-ын холбоотнууд “ОХУ-ын системээс хол байх” тухай амлалтаа зөрчиж байгаа бөгөөд Турк болон бусад холбоотон орнууд хоорондын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болно гэжээ.

Цагаан ордон тэмдэглэхдээ: Америк мөн л Турктэй байгаа стратегийн харилцаагаа маш хүндэтгэж байгаа бөгөөд Турктэй үргэлжлэн өргөн хүрээнд хамтран ажиллах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ