Хятад улс оюуны өмчийн эрхийг олон талаас хамгаална

2019-07-18 19:27:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын үндэсний оюуны өмчийн эрхийн газар саяхан Хуавэй компанийн "Сарны зураг авах аргачлал болон цахим төхөөрөмж" гэсэн нэр бүхий патентийг нийтлэв. 7-р сарын 17-нд хурлдсан Төрийн зөвлөлийн байнгын хурлаар цурвар арга хэмжээ авч, оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг чангатгах шийдвэр гаргалаа. Хятадын инновац хурдтай хөгжиж, инновацын хамгийн их хөдөлгүүр болох оюуны өмчийн эрхийг хамгаалах ажил ч эрчтэй хөгжиж байна.

Өнөөгийн хүн төрөлхтөн шинэ ээлжийн технологийн хувьсгал болон үйлдвэрлэлийн хувьсгалын цаг үед оршиж байна. Оюуны өмчийн эрхийг хамгаалах нь инновацыг хамгаалж буй хэрэг юм. Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагаас гаргасан 2018 онд дэлхийн инновацын үзүүлэлтээр тэргүүлсэн 20 хүчирхэг орны нэгийн хувьд Хятад улс оюуны өмчийн эрхийг сайтар хамгаалах нь инновацийг хөгжүүлэх хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх, чанарын өндөр түвшинд хөгжих дотоод хэрэгцээ хангаад зогсохгүй илүү нээлттэй байхын зайлшгүй шаардлага байгаа юм. Оюуны өмчийн эрхийг хамгаалах ажил эцэс хязгааргүй үргэлжлэх ёстой. Хятад улс өөрчлөлтийг улам илүү гүнзгийрүүлэн, нээлттэй үйл үйл явцыг түргэтгэн, оюуны өмчийг илүү хатуу чанга болгох шинэ санаачлагыг дэмжиж, өндөр чанарын хөгжлийг хангах хүчийг байнгын эх үүсвэрээр хангах болно гэжээ.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ