​Бусад орны дотоод засагт хөндлөнгөөс оролцохоо зогсохыг шаардав

2019-07-19 09:17:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп саяхан Цагаан ордонд “Шашны хавчлагад өртсөн” хэмээх Хятадын зарим хүмүүстэй уулзав. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан 18-нд болсон хэвлэлийн бага хуралд: Хятад улсад шашны хавчлага хэмээх байдал байхгүй, шашны асуудлыг ашиглан бусад орны дотоод засагт хөндлөнгөөс оролцохоо зогсохыг АНУ -д шаардаж байна гэж онцоллоо.

Лү Кан хэлэхдээ: Мэдээлэлд дурдсан тэдгээр хүмүүсийн тараасан яриа нь туйлын буруу юм. Хятадын иргэд хуулийн дагуу шашин шүтлэгийн эрх чөлөөтэй гэдгийг заавал тодруулах шаардлагатай байна. АНУ “Фалүньгүн” хэмээх гажуу шашны этгээд болон Хятадын шашны бодлогыг гүтгэгч бусад хүмүүсийг урьж шашны хурал хэмээх зүйлд оролцуулсан бөгөөд АНУ-ын удирдагчидтай уулзуулсан нь Хятад улсын дотоод засагт хөндлөнгөөс оролцож буй явдал юм. Хятад улс үүнд маш дургүйцэж байгаа бөгөөд эрс шуурхай эсэргүүцэж байна. Хятад улсын шашны бодлого болон шашин шүтлэг эрх чөлөөтэй байдалд зөв хандаж, шашны асуудлыг ашиглан бусад орны дотоод засагт хөндлөнгөөс оролцохоо зогсохыг АНУ-д шаардаж байна гэж онцолжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ