Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэнэ

2019-07-19 09:36:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хонконгийн үйл хэрэг нь Хятадын дотоод хэрэг, ямарваа орон, ямарваа байгууллага Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэнэ гэж 18-нд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан онцлов.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Английн ерөнхий сайд Тереза Мэй тушаалаас огцрохоос өмнөх эцсийн илтгэл хийж, Хятад улстай эдийн засгийн сайн харилцаагаа хадгалахыг хүсэж буйгаа илэрхийлсний зэрэгцээ "Хятад Английн хамтарсан мэдэгдэл" зэрэг асуудлаар үргэлжлүүлэн үзэл бодлоо илэрхийлнэ гэв.

Үүнд холбогдуулан Лү Кан хэлэхдээ, Хятад Английн харилцааны "алтан үе"-ийг баримтлах нь хоёр орны удирдагчийн тохиролцсон чухал нийтлэг ойлголт юм. Энэхүү нийтлэг ойлголтын дагуу Хятад Английн харилцааг ахиулахад хүрвэл хоёр ард түмний нийтийн ашиг сонирхолд нийцэх нь дамжиггүй. Гэхдээ Английн талаас бодитой ажиллагаагаар дамжуулж, хоёр орны харилцааг баталгаажуулах үнэнч санаа шаардагдаж байна гэв.

Их уншсан

холбоотой мэдээ