​Хятад улсын ветер сангийн хөрөнгө оруулалт өсөж байна

2019-07-19 10:35:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жинжирибао сонины мэдээ: 18-ны өдөр Чиндаод “Олон улсын ветер сангийн хөрөнгө оруулалтын салбарын жил тутмын цагаан ном2019 ”-ыг гаргажээ. Цагаан номд тэмдэглэснээр, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад улсын ветер сангийн салбарт хөрөнгө оруулсан хэмжээ нь олон улсын нийт хэмжээний дөрвөний нэг орчмыг эзэлж байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятадын ветер сангийн хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэх хандлагатай бөгөөд 2019 оны 5-р сарын сүүлчийн байдлаар, бүртгүүлсэн ветер сан 7055-д хүрч, сангийн мөнгөний цар хэмжээ нь 1 их наяд 10 тэрбум юанд хүрч, Хятадын ветер сангийн цар хэмжээ нь АНУ-аас давсан байна.

Хөрөнгө болон технологийг өндөр үр ашигтай уялдуулах нь Хятадын нийлүүлэлтийн талын шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн бүтцийн хэлбэрийг өөрчлөн сайжруулах бөгөөд энэ үйл явцад Хятадын ветер сан түүхэнд байгаагүй хөгжлийн боломжтой болох юм гэж шинжээчид үзэж байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ