Гэрээгээр үйлчлэх салбар нийт 10.91 сая шинэ ажлын байр бий болгов

2019-07-19 10:47:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд, Худалдааны яамны гаргасан бүртгэлд харуулснаар, оны эхний хагаст Хятадын аж ахуйн нэгжүүд бусад компанид гэрээгээр үйлчлүүлсэн хэмжээ 709 тэрбум 980 сая юаньд хүрч, гүйцэтгэсэн хэмжээ 405 тэрбум 940 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 29.3 болон 11.5 хувиар өссөн байна. Хятадад шинээр нэмэгдсэн гэрээгээр үйлчлэх компани 1800 гаруй байж, нийт 225 мянган ажилтантай. Энэ оны 6-р сар хүртэлх байдлаар, гэрээгээр үйлчлэх салбар нийт 10.91 сая шинэ ажлын байр бий болгосноос, үүндих дээд сургууль төгссөн оюутан 7 сая 40 мянгад хүрч, өндөр төвшин бүхий чадварлаг хүчин болсон юм.

Ажил төрлийн бүтэц тасралгүй сайжрав. Хяналт шинжилгээ, цахим худалдааны индрийн үйлчилгээ зэрэг үйлдвэрлэлийн шинжтэй гэрээгээр үйлчлэх салбарын ажлаа гүйцэтгэсэн хэмжээ 40 хуиар өссөн байна. Үүлэн тооцоолол, ухаалаг оюун ухаан, их өгөгдөл зэрэг гэрээгээр үйлчлэх салбарын шинэ төв байдал, шинэ хэв загвар байнга сайжирч, аж үйлдвэрийн дижитал өөрчлөлтийг эрчтэй дэмжиж байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ